sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. Сьерра-Леоны дэд ерөнхийлөгч Самуэль Сам-Суманаг тойрсон улс төрийн будлиан зөрчилдөөнийг АНУ шийдэхийг оролдож байна. Сам-Сумана АНУ-ын Элчин сайдын яамнаас улс төрийн орогнох эрх хүсэхээ мэдэгдэн, бямба гарагт нийслэл Фритаун хот дахь гэрээсээ явжээ. Цэргийнхэн дэд ерөнхийлөгчийн хамгаалалтыг буулгаж, түүний өргөөг бүслэн авсны дараа тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. Сам-Сумана Фритаун дахь АНУ-ын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрт байхгүй болохыг АНУ-ын Төрийн Департамент мэдэгдээд, зөрчилдөөнөө эвээр шийдэхийг Сьерра-Леоны эрх баригчдад уриалжээ.
 
Бие хамгаалагчдыг буцааж явуулсан тохиолдолд л гэртээ харина гэж Сам-Сумана мэдэгдсэн байна. Сьерра-Леоны дэд ерөнхийлөгчийг өнгөрсөн долоо хоногт эрх баригч “АРС” намаас хөөжээ. Түүнийг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан байна. Бие хамгаалагчдынх нь нэг “Эбола” вирусийн халдвар аван нас барсны дараа Самуэль Сам-Сумана сайн дураараа өөрийгөө 21 хоног тусгаарлажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: