sonin.mn

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдэхээр шийдсэн Европын сүүлийн улс Швейцарь боллоо.

Тус банкны үүсгэн байгуулагч гишүүн болохоор Холбооны улсын зөвлөл шийдсэн гэж Швейцарийн Засгийн газар мэдэгдэв.

БНХАУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, энэ шинэ банк нь Азийн хөгжиж буй улсуудад тусална. Энэ банканд нэгдэх хүсэлтэй улсуудыг гуравдугаар сарын 31 хүртэл бүртгэх юм.

Европын бусад улс, тэдгээрийн дотор Их Британи, Герман болон Франц энэ банканд нэгдэхээр хэдийн шийдсэн билээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдсэнээр БНХАУ болон Азийн бусад улстай харилцаагаа илүү бэхжүүлэхэд тусална гэж найдаж байгаагаа Швейцарийн албаны хүмүүс хэлэв.

Швейцарь нь тус банканд нэгдэхээр шийдсэн 33 дахь улс болжээ.

Тус улс БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байгаа билээ. Хоёр улс хоорондын чөлөөт худалдааны гэрээ өнгөрсөн оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон юм.

Г.Доржханд

Эх сурвалж :"Монцамэ" агентлаг