sonin.mn
 
 
“Хөгжлийн төлөө түншлэл” уриатай “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт СТӨ-нд эхэллээ.
 Чуулга уулзалтад 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.  Тус чуулга уулзалтыг Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж байна.
 
Чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно.
 
Түүнчлэн нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх юм.
 
Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.
 
Түүнчлэн бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэнг нээнэ. Нэгдсэн хуралдаанаас Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглалыг гаргах бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг