sonin.mn
 Хамгийн сүүлд долоон улсыг нэмэгдсэнээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ үүсгэн байгуулагч гишүүдийн тоо 57-д хүрлээ гэж БНХАУ-ын Сангийн яам мэдэгдэв.
Швед, Израиль, Өмнөд Африк, Азербайжан, Исланд, Португал болон Польш гэсэн долоон улс тус банкны үндэслэн байгуулагч гишүүнээр шинээр нэмэгдсэн байна.
 
Бүртгэлийн хугацаа өнгөрсөн хэдий ч  АДБХОБ нь нээлттэй, олон улсыг хамарсан хөгжлийн банк учраас гишүүн болох хүсэлтэй улсуудыг бүртгэх ажил үргэлжилнэ гэж Хятад улсын Сангийн дэд сайд Ши Яобинь хэллээ.
 
Түүний хэлснээр, таван тивийн, тэдгээрийн дотор Ази-Номхон далай, Европ, Латин Америк болон Африкийн 57 улс тус банкны үндэслэн байгуулагч гишүүдээр элсчээ.
 
АДБХОБ нь Азийн зам, төмөр зам, нисэх онгоцны буудал болон бусад дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Тус банк энэ оны эцсээр албан ёсоор байгуулагдах төлөвтэй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг