sonin.mn

Саяхан орсон их цасан хайлж ирж яваа цагийн налгар шөр өдрvvд Улаанбаатарыг минь улам л жавхаалаг, vзэмж төгөлдөр болгоод эхэлж. Ажил, гэр гэсэн амьдралын минь эгэлхэн харгуй Багшийн их сургуулийн өмнөх автобусны буудлыг өглөө, оройдоо заавал ч vгvй дайрч, тvчигнэсэн олны цуваанд нийлдэг юм. Өглөөдөө ажил, сургуульдаа яарсан тvмэн олны хөлд даруулдаг “Багшийн дээд”-ийн нvхэн гарц оройдоо орон гэргvй, ядарч зvдэрсэн ч халамцуухан гуйвах хvмvvсийн хөлд дайвалзана.
Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Vvл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжvvлж, 2020 он гэхэд жилдээ таван сая жуулчин хvлээн авдаг болох мөрөөдлийн гэмээр, дэврvvн сайхан vйлсийг эхлvvлээд байгаа. Энэ том, гэгээн мөрөөдлийг ажил хэрэг болгоход их хотын иргэн бvрийн хvчин зvтгэл зайлшгvй хэрэгтэй. Өчигдөр их vдийн алдад тиймэрхvv л сайхан юм бодсон шиг “Багшийн дээд”-ийн өмнөх буудалд очтол нvхэн гарцны vvдний сандал дээр нэг согтуу нөхөр унтаж байна. Зvгээр ч vгvй саяхан уусан шар айрагныхаа хоосон шилийг толгойн дороо тавьчихаж.


Өмнөө гар утсаа гаргаад тавьчихсан, гэр орондоо амарч байгаа хvн шиг л тухалжээ, мань эр. Арынх нь замаар хоёр цагдаа явж байсан ч гудамжны сандал дээр согтуу унтагч, “Найрсаг Улаанбаатар”-ын иргэнийг огтхон ч хялайж харсангvй, дээгvvр хараад л өнгөрөөд явчихна лээ. Гудамжны унтагч ч яах вэ дээ, нэг тамшаалчихаад л цавиндаа хоёр гараа хийгээд дугжирч өгч байгаа юм. Мань эрийг жаал харж байгаад нvхэн гарц руу орвол өнгөрсөн өвлийг их л зутруухан давсан ч ойрноос гитар барьсан хамтрагчтай болж, сөөнгөдvvхэн хоолойгоор дуулж, өмнөө тавьсан хайрцагт нь овоо хэдэн төгрөг цуглаад байх болсон намхан хvvхэн хуучнаараа л сууж байна. Өнгөрсөн өвөл “Өнөө муу хvvхэн осгочихоогvй байгаа даа” гэж бодсоор хааяа нэг нvдээрээ хайдаг болчихсон байсан. Харин энэ удаа тvvнтэй болон хамтрагчтай нь уулзаж багахан яриа өрнvvлснээ эрхэм уншигч танд хvргэж байна.

Л.ПVРЭ СVРЭН: ХЭЦVVХЭН АМЬДРАЛ ТУУЛЖ ЯВ НА

-Өнгөрсөн өвлийг хэц­vvхэн давах шиг болсон. Ингэхэд өөрийг тань хэн гэдэг вэ?


Намайг Пvрэвсvрэн гэдэг. Энэ жил 42 настай, ийм нэг л ядарсан амьтан өдөр хоногийг аргацаагаад өнгөрvvлж явна даа.


-Өөрөө аль нутгийн хvн бэ. Улаанбаатарын унаган иргэн юм уу?


-Улаанбаатарт тээр хойно орж ирсээн. Би уг нь Төв аймгийн Батсvмбэр сумын хvн байгаа юм. Ээжийг минь Лхагвадулам гэдэг хvн байсан. Аав гэдэг хvнийг энэ насандаа мэдэхгvй. Ямар хvн байсан тухай ээж маань ч хэлж өгөөгvй.


-Одоо Батсvмбэрт ах, дvv хамаатан садан байгаа юу. Ер нь эхээсээ хэдvvлээ вэ?


Надад хэн ч байхгvй ээ. Орчлонд орь ганц хаягдсан, ийм л нэг vйлтэй амьтан энэ насыг туулж яваа минь энэ. Ээжийгээ унаад өгснөөс хойш л Батсvмбэрийн улсын асрамжийн газарт очсон. За байз намайг тавдугаар ангид байхад л ээж минь өнгөрсөн юмдаг. Тэгээд асрамжийн газар овоо хэдэн жил байж байгаад нэг мэдэхэд л хөөгдөөд ч юм уу, өөрөө ч явчихсан билvv тэгээд л хотод орж ирсэн. Тvvнээс хойш л миний зовлонт амьдрал эхэлж, өнөөдөр ингээд өлбөрч vхчихэлгvй шиг нэг юм санжиганаад явж байна.


-Яг хэзээ Улаанбаатарт орж ирсэн юм бол. Багшийн дээдийн буудал дээр нэлээн хэдэн жил амьдарлаа шvv, тийм ээ?


-Өө тоогоо алдсан. Осолдохгvй л энэ жил би 42 настай юмдаг. Батсvмбэрийн асрамжинд 1989 онд очсон. Тэгээд тэндээс хэдэн онд ч явлаа даа, санахгvй байна. Маш олон жил өнгөрчээ. Тvvнээс хойш Улаанбаатарыг хөндлөн гулд тэнээд дуусгасан байх шvv. Их зовлон туулсан даа. Одоо бодож байхад хvний амь мөн ч бөх юм билээ.


-Энэ залуутайгаа хэзээ танилцсан бэ. Хамтраад удаж байна уу?


-Аа манай энийг Ганчөдөр гэдэг юм. Хамтран амьдраад дөрвөн жил болж байна уу даа.


-Хамтран амьдарна гэхээр эхнэр, нөхрийн байд­лаар гэсэн vг vv?


-Ядуу, гуйлгачин, царай зvс муутай ч гэсэн бид хоёр чинь та нартай л адилхан хvн шvv дээ. Муу муухай ч гэсэн надад 11 дvгээр ангийн нэг охин бий шvv. Би чинь бас ч гэж эх хvн байгаа юм.


-Өө тийм vv. Жаахан бухимдуулчихав уу даа, та уучлаарай. Тэр охин чинь одоо хаана байдаг юм?


-Ардын багш Дvгэрийн Хvvхэд асрах төвд байдаг юм. Одоо 11 дvгээр ангийн том охин бий. Дороосоо унагасан охин vртэй болохоор хааяа сэтгэл цэлмээд л явчихдаг юм. Өөр шигээ амьдрал туучуулж, нэг насаар нь зовоохгvйн тулд болж л өгвөл уулзахгvй санаатай явдаг. Гэхдээ дотроо дандаа л бодож, бэтгэрч явах юм даа. Охиныг минь П.Энх-Амьдрал гэдэг юм. Би нэрийг нь өөрөө өгч байсан. Миний зовлон барагдахгvй юм.


-Өдөрт хэдэн төгрөг олж байна. Одоо энэ хайрцагт байгааг харвал овоо хэдэн төгрөг олчихдог юм бишvv?


-Ишш чааваас даа. Гэхдээ тvмэн олныхоо буянд л төдийгөөс өдийг хvртэл vхчихэлгvй шиг нэг юм санжигнаад явж байна. Зарим нэг нь өшиглөж, хөөж тууж л байдаг юм. Гэхдээ энэ олон тvмний буянд л бид мэтийн ядарсан, зовсон хvмvvс маргаашийн нарыг харж яваа болохоор гомдох юм байхгvй ээ.


Ойрдоо өдөрт 10-20 мянган төгрөгийг буянтай хvмvvс хайрцагт минь хийгээд байгаа.


-Сая та хоёр энэ цvнхнээсээ юм гаргаж идэж харагдсан. Юу идсэн юм?


-Өө энэ жаахан цvнхэнд бид хоёрын амьдрал тэр чигээрээ явж байгаа. Энд өчигдөр авсан хуушуурын vлдэгдэл байна. Сая vvнийгээ л идсэн. Энд бас халбага, шvдэнз энэ тэр гээд хэрэгцээтэй юмнууд минь цөмөөрөө байгаа.


-Та хоёр хаана хонодог юм?


-Зун бол тааралдсан газраа л унтаад өгдөг. Энэ өвлийг энvvхэн хойно “Билиг” дээд сургуулийн хажуугийн байрны орцонд л өнгөрvvллээ. Зарим хvмvvс өшиглөж зодоод, дээрээс ус энэ тэр цацаж л байдаг юм. Гэхдээ өөр очих газаргvй болохоор яая гэхэв дээ. Шvдээ зуугаад л, хөлдөж vхчихэлгvй шиг нэг юм vvр цайлгадаг юм.


-Та хоёроос сvрхий архи vнэртэж байна. Өдөр болгон уудаг уу?


-Өө тэгэлгvй яах вэ. Тэр гашуун усны чинь хvчинд л нэг юм салгалаад яваа ухаантай. Бидний ходоод ч “чонын ходоод” л гэсэн vг. Өдөрт 5000-ын vнэтэй 0.33-ын “Стандарт” хоёрыг уучихна шvv. Заримдаа тvvнээс ч ихийг.


-Ямар нэгэн тусламж, буяны байгууллагууд та хоёрт хувцас, хоол хvнс өгч байсан уу?


-Өө мэдэхгvй болохоор тийм газар хандаж vзээгvй. Би уг нь группын хэдэн төгрөг авдаг байсан юм. Бичиг баримтаа хаячихсан болохоор сvvлийн хэдэн жил авч чадахгvй л яваад байгаа.


-Дууны vг сайн мэддэг юм байна. Дуулсаар байгаад цээжилчихсэн vv?


-Би чинь 1999 онд байгуулагдсан, Монголын одойчуудын анхны хамтлагийн гишvvн байсан. Тэнд дуулж байлаа шvv дээ. Тарваган Бадарч ах, Ганбаатар, Ижилсvрэн, Оюумаа гээд бид нар чинь олуулаа бужигнаж байлаа шvv дээ. Тэр vеэс л жаахан архи уудаг болчихсон юм. Бид нар чинь тухайн vедээ 18 аймгийг тойрч тоглодог байсан. Бvрхvvлтэй машинтай гараад л давхичихдаг байлаа шvv дээ. Тэр vе л амьдралын минь гэгээн дурсгалтай, хамгийн сайхан цаг vе байж дээ.

Д.ГАНЧӨДӨР: ГАНЦ ДVVТЭЙГЭЭ Л VЛДСЭН



-Гитар сайхан тоглодог юм байна. Урьд нь ямар ажил хийж байсан бэ?


-Өө багаасаа л сурсан юм. Соёлын төв өргөөнд хөгжимчин хийж байсныг минь хvмvvс ерөөсөө vнэмшдэггvй юм. Нийтийн бvжиг явуулаад шуугиулж явсан vе бас бий шvv. Гэхдээ одоо тэр бvхэн өнгөрч дээ.


-Хэдэн настай, нутаг ус хаанахых вэ?


-Би Говь-Алтай аймгийн Халиун сум гэж сайхан нутагт 1973 онд төрсөн.


-Ах дvv, хамаатан садан байдаг л байх даа?


-Өө ганц дvv л vлдсэн. Бvгд өнгөрөөд дууссан даа. Аав, ээж өнгөрснөөс хойш л гудамжаар гэр хийж, өнөөдөртэй золгоод явж байна.


-Говь-Алтайн Халиун сум чинь “Олон булаг” гээд сайхан зvлэг, ширэгтэй мөн ч сайхан нутаг шvv дээ. Одоо тэнд ганц ч төрөл садан vлдээгvй хэрэг vv?


-Уг нь ганц эмээ маань байх л учиртай. Очиж чадахгvй, өнөө маргаашаа аргацаасаар л хорвоог барж явна даа.


-Гитар чинь цоо шинэ юм байна. Хэдэн төгрөгөөр хаанаас авав даа?


-Аа энэ гитарыг гурав хоногийн өмнө Нарантуулаас 40 мянгаар авсан юм. Хятад гитар тэгээд дорхноо ямбийчихдаг юм даа.


-Тамхи нэлээн татах юм. Өдөрт нэг хайрцаг тамхи хvрэх vv?


-За даа, бараг л хоёр хайрцгаас наашгvй. Хямдхан Монгол тамхи татдаг л даа.


-Хайрцган дотор чинь хоёр гурван 1000-тын дэвсгэрт харагдаж байна. Зарим хvмvvс гар татдаггvй бололтой?


-Өө нэг удаа 20 мянган төгрөг ч хийсэн хvн бий шvv. Тэгээд 5000 хvртэл хийдэг л юм. Буянтай хvмvvс олон байна аа, хөөрхий минь.


-Цагдаа нар харин та хоёрыг төдийлөн хөөдөггvй юм уу даа?


-Өө хөөлгvй яах вэ. Зарим нь өшиглөнө, бороохойгоороо цохино. Янз бvрийн юм болно оо болно.


-Гитараа орцондоо тэврээд унтдаг юм уу?


-Vгvй, vгvй. Энэ нvхэн гарцныхан бид хоёрыг андахгvй болохоор гитараа аль нэг лангууны буланд нь л тавьчихдаг юм. Тэгэхгvй бол орцонд унтаж байгаад хуга, нуга дарчихна шvv дээ.


-Хотод сураглаад очих ганц ч хамаатан садан байхгvй юу?


-Уг нь Кино vйлдвэрийн тэнд “Сутай” дээд сургууль дээр нэг эгч маань байдаг л юм. Олон хvvхэдтэй болохоор очиж дараа болоод яахав гээд л зовлонгоо өөрөө vvрээд явдаг ухаантай. Тэр эгч маань “Сутай” дээд сургууль дээр байдаг сvмийн номлогч байгаа юм.


-Өөрийн чинь хоолой төрөлхийн ийм сөөнгө юм уу?


-Vгvй ээ. Байнга даараад, дээрээс нь архи уусаар байгаад л ийм сөөнгө болчихсон. Архи ууж энэ зовлонгоосоо тvр ч болтугай салахгvй гээд ч яах билээ дээ. Дороосоо даараад, гар чичрээд тэгээд л нөгөө гашуун усаа уухгvй бол болохгvй. Би дуулдаггvй юмаа. Энэ маань л дуулмар болдог ухаантай. Харин багаасаа сурсан болохоор гитарыг гайгvй шиг хангинуулчихна шvv.


-Та хоёр хамгийн сvvлд хэзээ хамгийн их баярлаж, сэтгэлээ онгойтол инээсэн бэ?


-Бvхэл 20 мянгат өгсөн өдөр, бас нэг хvн баахан хувцас хунар, хоол өгсөн өдөр жигтэйхэн их баярлаж байсан юм байна. Тэгээд хvмvvс өдөр болгон л баярлуулах юм даа.


-За та хоёртой танилцаж, илэн далангvй яриа өрнvvлснийх би ч гэсэн хайрцганд чинь халаасандаа байгаа 3000-аасаа 2000-ыг нь хийчихье. Одоо урин дулаан болж байна. Алзахгvй биз дээ?


-За маш их баярлалаа. Бид хоёрыг муухай царайтай, гуйлгачин гэж голж шилэлгvй сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Харин маргааш сониноо авчирч өгөөрэй.
Бид хоёр чинь гаднаасаа ийм харагдаж байгаа ч бусдын л адил дунд сургууль энэ тэр төгссөн хоёр шvv.

Эх сурвалж: