УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, хохирлыг цаг алдалгүй барагдуулдаг байхыг хүслээ.
Тэрбээр өмнө нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүсч байсан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн "Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас малчид их хохирол амслаа. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар хохирол их амссан, өвөлжөө бууц нь шатсан, мал ахуйгаа алдсан хүмүүсийн сэтгэл санаа хүнд байгаа. Ард иргэд орон нутгаас их холбогдож утсаар ярьж, санал хүсэлтээ уламжилж байна. Сумын Засаг дарга нөөц хөрөнгөө шавхаад дууслаа. Хэдийгээр ОБЕГ, аймаг, сумын захиргааны байгууллагаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусалж байгаа ч иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг бүрэн хэмжээгээр шийдэж чадахгүй байна. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авмаар байна. Үүнийг дагаад малын гоц халдварт өвчин дэгдэж болзошгүй. Иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих нь чухал. Иргэддээ туслах ажилд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлүүд, төр засаг санаачлагатай ажиллахыг уриалж байна" хэмээн өчигдөр мэдэгдсэн. Тэрээр энэхүү байр сууриа өнөөдрийн чуулганы хуралдаанд дахин илэрхийлэв.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
waa dugjir waa dugjir songuuliiin suragaar helgui dulzen avilgachin populistuud ali hediin neg hugiin uls tororhuu yum hiigeed ehelj bn . Manai Bat-Erdene awarga bol naimaachdiinhaar bol neg shirhegiin bohi tamhi uruuliin budag gondoom methen zardag hun shigl hugiin uls tor hiine shuudee kkkk...
Та хамгийн олон малтай Гишүүн, малгүй болсон иргэдэд аминыхаа малаас эхлээд хандив өгөх хөдөлгөөн өрнүүлээчээ, тэгвэл ард олон дэмжинэ, дандаа л бусдаас нэхэж байх юм, ядаж 76 эрхэм 1 өдрийн цалингаа хандивлаач ээ, хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй эрхэмүүдэд "цалин" авах ёс суртахуун байна уу