sonin.mn
СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрвөн тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгджээ. Харин вирусийн гаралтай уг өвчнөөр нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 
 
Халдвар авсан сүүлийн дөрвөн тохиолдлыг оруулаад халдвар авагсдын нийт тоо 179 болсон бол нас барагсдын тоо 27 хэвээр байна гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ.
 
“MERS”-тэй 179 өвчтөний 67 нь бүрэн эдгэрснээр эмнэлгээс гарчээ. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм. Одоогоор, “MERS”-ийн вакцин болон эмчлэх арга, эм тариа байхгүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг