sonin.mn
КАБУЛ. /Xinhua/. Афганистаны Бадахшан мужийн Вардож дүүргийн Тиргаран тосгонд “Талибан” бүлэглэлийн босогчид цагдаагийн 125 ажилтныг бямба гарагт барьцаалсан боловч ням гарагт буцаан суллажээ.
 
Вардож дүүргийн Тиргаран хэсэгт орших цэргийн баазыг “Талибан” бүлэглэлийн босогчид бямба гарагт эзлэн авч, 125 цагдаагийн ажилтныг барьцаалсан боловч өчигдөр тэднийг сулласан байна гэж Вардож дүүргийн захирагч Давлат Мухаммад Хавар мэдэгдэв.
 
Зэвсэгт босогчид гурван өдөр ширүүн давшиж, Тиргаран тосгонд орших стратегийн чухал ач холбогдолтой цэргийн баазыг бямба гарагт эзлэн авч, 125 цагдаагийн ажилтныг барьцаалсан байна. Гэсэн хэдий ч босогчид ням гарагийн өдөр тэднийг суллажээ.
 
Тус орон нутгийн албаны зарим хүмүүс “Талибан”-ы босогчидтой гэрээ байгуулж, Тиргаран дахь цэргийн баазыг босогчдын хяналтад өгсөн гэж Бадахшан мужийн цагдаагийн газрын дарга, генерал Баба Жан өмнө нь мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг