sonin.mn
Ховд аймгийн Мөст сумын нутаг Тавтын хөтөл дээр 3 буган чулуун хөшөө бий. Эдгээр хөшөөд нь х.ө 46°56.932, з.у. 092°26.460-ын солбилцолд д.т.д. 2353 метрийн өндөрт оршдог юм.
 
Хөшөө-1.Өндөр 117 см, зузаан 17 см, өргөн 52 см. Зүүн талд гурван ташуу зураас дүрсэлжээ. Уг хөшөөг хөх саарал өнгийн боржин чулуугаар хийжээ. Хөшөө-2.Эхний хөшөөнөөс 220 см хойт зүгт байрлана. Цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийгдсэн. 
 
Өндөр 120 см, зузаан 18 см, өргөн 50 см. Доод бүс, урд талд нар дүрсэлсэн. Хөшөө-3.Өндөр 92 см, зузаан 25 см, өргөн 40 см. Дээд бүсийг дүрсэлжээ. 2-р буган чулуун хөшөөтэй ижил түүхий эдээр үйлдэгдэж, түүнээс 3 метр зайд босгожээ.
 
А.Бямбасүрэн 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг