sonin.mn
Уул уурхайн сайд энэ оны эхний хагас жилд 79.9 тэрбум төгрөгийн багцын орлого хуримтлуулж, улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, Ашигт малтмалын газар 21.5 тэрбум, Газрын тосны газар 58.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
 
Мөн энэ онд тус салбар 11.4 сая тонн нүүрс, 3.6 тонн алт, 525.4 мянган тонн газрын тос олборложээ.Хайлуур жоншны баяжмал 107.5 мянган тонн, зэсийн баяжмал 592.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.1 саян тонн, цайрын баяжмал 592.3 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.
 
Энэ оны эхний хагаст 663.8 мянган тонн зэсийн баяжмал, 2.3 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 4.0 тонн алт, 6.9 мянган тонн нүүрс болон 514.5 мянган тонн газрын тос тус тус экспортолсон байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг