sonin.mn
РОМ. /Xinhua/. Газар дундын тэнгисээс 24 цагийн дотор 4400 орчим цагаач, дүрвэгчийг аварсан гэж Италийн албаны хүмүүс мэдэгдлээ. Энэ нь нэг хоногийн дотор хамгийн олон хүн аварсан тохиолдол аж.
 
Өнгөрсөн бямба гарагт Газар дундын тэнгист даац хэтрүүлсэн 20 гаруй хөлөг онгоц ослын дохио өгчээ. Европын Холбооны цагаачдад туслах төлөвлөгөөний хүрээнд Италийн тэнгисийн цэргийн хүчнийхэн аврах ажиллагаа явуулж байгаа юм.
 
Цагаачид Ливиэс манай улс руу явж байсан гэж Италийн албаны хүмүүс хэллээ. Нярай хүүхэдтэй эх тусламж дуудан хашгирч байсан байна.
 
Өндөр хөгжилтэй Герман болон Их Британи зэрэг улсад хүрэхийн тулд Ойрхи Дорнод, Африкаас дүрвэн Итали болон Грекийг зорих цагаачид, дүрвэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
 
Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын мэдэгдсэнээр, 2015 он гарснаас хойш энэ сарын 20-ны байдлаар цагаачдын тоо 250 мянга давжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг