sonin.mn
Нийслэлийн замын сангийн хөрөнгийн Магадлашгүй ажлын зардлаас Сэлхийн зуслангийн 800 м хайрган хучилттай авто замд 113 сая 506 мянган төгрөг гаргахаар шийдвэрлэжээ.
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс , захиалагчийн хяналт  тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгасан байна.
 
Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж ярихдаа, "Өнгөрсөн жил  Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавьсан.
 
Энэ онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам барилгын ажил гүйцэтгэж байгаагаас дийлэнх нь хугацаандаа дуусна. Мөн зуслангийн чиглэлийн замууд энэ оны 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад орно” гэлээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг