sonin.mn
СИНГАПУР. /NHK/. Сингапурын Засгийн газар парламентаа тарааж, бүх нийтийн сонгуулийг ирэх сарын 11-нд хийхээр товлосноо зарлалаа. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун “Фэйсбүүк” хуудастаа, “Сонгогчид Сингапурын ирэх 50 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно” гэжээ.
 
Сингапур үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 1965 онд Малайзаас салан тусгаар тогтоносноос хойш Сингапурыг Ардын үйл ажиллагааны нам удирдсаар байгаа юм. Энэ намын удирдлага дор тус хот улс хөгжил, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон.
 
Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсад хэрэглээний үнэ болоод баян, ядуугийн ялгаа нэмэгдэж байгаа нь тулгамдсан томоохон асуудлуудын нэг болоод байна. Энэ сарын эхээр Сингапурын Засгийн газар 2015 оны ДНБ-ий өсөлтийн урьдчилсан таамгаа бууруулан хоёр хувь болгосон юм. Эдийн засгийн өсөлт нь саарч байгаа энэ үед тус улсын сөрөг хүчний нам хэр олон суудал авч чадах нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг