sonin.mn

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн 1-20 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж оролцсон “Сүхбаатарт үйлдвэрлэв” өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхлэн Улаанбаатар их дэлгүүрт нээгдлээ.

Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх өргөтгөсөн худалдаанд арьсан болон эсгий урлал, сийлбэр, уран дархан, шүрэн урлал, үндэсний бэлэг дурсгал, монгол дээл, хувцас, малгай, гутал зэрэг үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Өргөтгөсөн худалдаа нь дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, дэмжин урамшуулах, борлуулалтын сувгыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.