sonin.mn
 
Тус аймгийн  Цагдаагийн газар аймгийнхаа Гэмт хэргээс урьдчилан мэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд санал хүргүүлснээр 4,920,000 төгрөгийн зардлаар “DJI Phantom 3” нисдэг камер худалдан авчээ.
 
Энэхүү төхөөрөмжөөр  бартаа саадтай гакруудад гэмт хэрэг, зөрчлийн самналт хийх, сураггүй болсон хүн, малыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтооход  ач холбогдолтой юм. Мөн Цагдаагийн газраас хавар намрын улиралд Увс нуурын хөвөө, Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Хөндлөнгийн голын чиглэлд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт болон мотоцикльтой эргүүлийг ажиллуулж хэвшжээ. Дээрх  чиглэлд цагдаагийн 4 алба хаагч эргүүлд ажиллаж байна. Морьт эргүүлийнхэн  нисдэг камерыг ашиглаж эхэлсэн нь орон нутагт анхных болжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг