sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Гэрэлчулуун өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр, "Нийслэлд сонгуулийн бэлтгэл ажил дуусч, маргааш сонгогчдын санал авахад бэлэн болоод байна. Нийслэлд 924.629 сонгогч 397 саналын байранд саналаа өгнө. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд нийтдээ 3966 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллана.
 
Санал хураах үйл ажиллагаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлаар эхэлж байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нийслэлд 3978 хүн саналаа өгнө. Энэ үйл ажиллагаа өглөө 9 цагаас эхэлсэн. Одоогийн байдлаар энэ үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 
 
Ингээд нийслэлийн удирдлагаа сонгох үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг нийт сонгогчиддоо уриалж байна. Сонгогч таны санал чухал шүү гэдгийг хэлье" гэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг