sonin.mn
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа. Хуралдаанаар орой 18 цагт хуралдах ҮЗХ-ны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.
 
Үүнд, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл, АН-ын даргыг томилгоо, намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Их хурлын товыг зарлах тухай, Их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, АН-ын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
 
ҮЗХ-ны хуралдаан 18 цагт Туушин зочид буудалд болох аж. 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг