Банкууд 9981 иргэний 613.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 3113 иргэний 5 хувийн хүүтэй 148 тэрбум төгрөгийн, 5712 иргэний 8 хувийн хүүтэй 384.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1389 зээлдэгчийн 56.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувь руу шилжүүлжээ.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Jinhene Hyamral ehleegui bna aa!!! Ene namar jinhene hyamral ehlene! Uls tsalin tetgevree tavih mungugui bolj, jijg dund geltgui tom companiuud dampuurch ehlene, Ipotekiin zeeliin dampuural araasaa bankiig chirch hotiig tuviin shine bair m2 ni 600.000 tug boloh bno !!!