Манай төр,засагт тогтвортой бодлого үгүйлэгддэг. Дээр нь улстөржилт, талцал тэмцэл нь хэрээс хэтэрчихсэн. Сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилд эрх барьж буй аль нэг намын даргын толгойгоор явж ирснээс урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт байдаггүй. Байлаа ч өмнөхөө үгүйсгэж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдаг эрх баригчдын нөлөөгөөр дундаасаа тасарч, эсвэл ор мөргүй арчигдаж, алга болдог.
Энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээж, хөгжлийг тушиж, байдгаа барахад хүргэсэн. Дээр нь АН засаг авсан жилүүдэд фракц, бүлэглэлүүдийнх нь тэмцэл төрийг тогтворгүй дээр нь муухай харагдуулж, нүүрээ буруулах улс нэмэгдсэн үү гэхээс наашлаагүй. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН энэ алдааг засах, дүгнэлт хийх, арга барилаа өөрчлөх талаас алхам хийхгүй нь. Уг нь 2016 он Монгол Улсад хангалттай анхааруулга өгсөн. Сонгуулийн өмнөөс дохиогоо дуугаргасан.
МАН үүнийг мэдэж байгаа. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр чуулга уулзалт тогтвортой бодлогыг, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хангаж ажиллах талаар манай эрх баригчдад анхааруулсан гэж болно. Хоёр дахь удаагийн сануулга нь “Монгол судлал-Тогтвортой хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо хуралдаж буй Дэлхийн монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал. Өөрөөр хэлбэл, дэлхий энэ жил манай эрх баригчдын тархин дундуур хоёр ч удаа “11-дэв”.
Эхнийх нь төр, засгийн тэргүүнүүдийн айлчлал, яриа хэлэлцээ байсан бол улсынхаа бодлогыг шинжлэх ухаанчаар чиглүүлж байдаг эрдэмтэн судлаачид манай улсад чуулж байгаа нь асар их ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл бид ямар байна вэ. Эрх баригч МАН гарч ирээд “Мэргэжлийн” Засгийн газар байгуулж, мэдлэгтэйгээр удирдаж чиглүүлнэ гэсэн. Их хуралд 65 суудал авсан зангарагаа харуулж, цөөхөн монголчуудаа хагаралдуулалгүй, нам харгалзалгүй мэргэжил, туршлага, ур чадварыг нь харах байх гэж итгэсэн.
Гэтэл намын дарга Миеэгомбын Энхболд нь хамаатан садан, худ ураг, хурдан морь уяж уралдуулдаг хэдэн найзаа Төрийн сайд болгож төрийн албыг төрлийн тойрог болгов. Төрийн байгууллагад халаа, сэлгээ хийхээр судалгаа нэртэй “Хадны мангаа” явуулж буй нь шууд бусаар авлига нэхсэнтэй агаар нэг утгаар ойлгогдож байна. Эцэст нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй байх асуудлыг хүртэл МАН шийдэхээр болж байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй. Сайн жишгийг цааш нь бодлогоор үргэлжлүүлж авч явна гэж энэ намд итгэх арга алга.
Тухайлбал, АН эрх барьж байх үедээ хэрэгжүүлсэн “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөрүүд байна. Түүхий эдийн үнэ унаж, малаа банкинд барьцаалж өндөр хүүтэй зээлийн өрөнд орсон малчдад “Сайн малчин” нүдээ олсон хөтөлбөр байсныг МАН зогсоолоо. Суралцаж байх хугацаандаа судалгаа, шинжилгээ хийж, ажлын талбарт дадлагажиж, сургалтын төлбөрийн зээл авах боломжтой болоход дэм болсон “Сайн оюутан” хөтөлбөрийг ч бас зогсоов.
Уг нь МАН “Төлбөрийн дарамтгүй оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээ сонгуулийн амлалтдаа онцолсон. Гэтэл үүнд чиглэсэн хөтөлбөрийг зогсоож амласанаасаа буцав. Өрсөлдөгч улс төрийн хүчний хийсэн ажил бол сайн ч байсан муу нэр зүүлгэдэг гаж жишиг энэ. Ийм байдлаар явж ирснээс болж Монгол Улс өнөөдөр урт хугацааны бодлого төлөвлөлт ч, тогтвортой хөгжлийн бодлого ч алга. Сайныг санах ой, үргэлжлүүлэх ухаан дутмаг, компьютерээр бол “хард” нь эвдэрсэн юм шиг Монголын төр МАН-ын засаг барьсан дөрвөн жилд бахь байдгаараа байж, ухрахаас биш урагшлахгүй нь ээ.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ намууд ингээд татан буугдаасай билээ. Намын хэрэг монголд алга аа, улсынхаа толгойг л залгаи гээд байна, босоо ороолонгууд чинь!
Мөнгөгүй хэвтэж ямар юмныхаа хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай.
ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар ажилтнаа “чи үүнийхээ горыг амсанаа” хэмээн зоригтойгоор заналхийлжээ Нийтэлсэн: 2016-08-17 12:13:27 Хэвлэх Улс төр Зоригт дарга хэлсэндээ ч хүрч баатар хүн шиг “горыг” нь амсуулж ажлаас нь халсан байна. Энэхүү доор өгүүлэх явдлаас үзэхэд орон нутагт төрийн мэргэшсэн чадварлаг ажилтнуудын “үнэлгээ” буурч түүний оронд өөрт л үнэнч байвал хэн ч байсан ажилтай үлддэг цаг ирсэнийг харуулж байна. Дорнод аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нь суудлаасаа хэд унасаныг тоолох аргагүй. Суудал нь эзэндээ халгаатай, суунгуут нь бусгаад булгиад унагачихдаг болсон. Ардын намаас ИТХ-ын зоригт дарга болон алдарт “Уулаа” хэмээн Ц.Мөнхтөрийн нанчилдаан дорондчуудыг хэсэгтээ л уйдаагаагүй. Хоёр дарга ээлжилэн “төр барьж” мөн ээлжилэн ИТХ-дээ цэвэрлэгээ явуулсан. Түүний нэг нь энэ явдал гэнэ. ИТХ-ын ажилтан М.Ц нь төрд 20 гаруй жил ажилласан албан хаагч аж. Сүүлийн хоёр жилд түүнийг зоригт дарга хоёр ч халаад авчээ. Тэрээр болсон явдлын тухай “…энэ оны 3-р сард хууль бусаар халсан. Оны өмнөхөн халах захирамж өгсөнөө өөрөө буцаагаад авсан. Р.Зоригтбаатар нь анхнаасаа л намайг ажлаас халах шалтаг хайгаад байсан бөгөөд энэ үйлдэл 3 жил гаруй хугацаанд үргэлжлэн давтагдсан нь ажлын байрны хүнддарамт, оюун санааны хүчирхийлэл болж байв. Миний бие халагдах захирамжаа аваад уулзахад чамтай яриа дууссан, тэр шүүхдээ хандаад сонгуулийн дараа ажилдаа ор одоо гар гэж хэлсэн. Би хариуд нь “та бүүр ч цагаандаа гарчээ Төрийн албанд ингэж хувийн байдлаар хандаж болохгүй, би төрийн жинхэнэ албан хаагч хүн. хүнээр ингэж тоглож болохгүй шүү. Та өөрийн хууль бусаар авсан хэдэн хүүхдүүдээ тэжээж чадахгүй миний цалинг булааж өгч байгаа юм уу” гэхэд Р.Зоригтбаатар дарга “өөр яах юм гэсэн” гэжээ. Зоригт дарга гауй ФМ-ын хөтлөгч нэртэй хэдэн залуусыг ажилд авсан агаад цаадуул нь нүдний шил зүүгээд ширэн цүнх бариад явдаг гэнэ. Гэтэл халсан хүн нь тэр жаалуудын дэргэд төрд 20 гаруй жил ажиллсан туршлагатай албан хаагч аж. Төрийн албан хаагчдыг мэргэжил чадвараар нь бус өөртөө үнэнч эсэхээр үнэлэж байгаа энэ дарга албан тушаалаа алдах нь гэж айсар их айсных биз. М.Ц нь Зоригт Ууулаа хоёрын “нанчилдаанд” огт оролцоогүй бужигнаан болж байхад ажлын байрандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ ганцаараа биелүүлэн сууж байжээ. Ганц “гайтай” хэрэг үйлдчихсэн нь 2015 оны 9-р сард ИТХ-ын ээлжит хуралдааны материалыг тараахад албаны бүх ажилтнууд түүний дотор Зоригтбаатар даргын залуус хүртэл хаяад зугтаасан байснаас болжээ. Нэгэнт ажил дээрээ гарцаараа үлдсэн тул хурлын материалыг хууийн дагуу ИТХ-ын төлөөлөгч нарт тараах ажлыг гүйцэтгэх болж. Зоригт даргадаа үнэнч ажилтнууд албаны машиныг өгөөгүй тул арга буюу олдсон унаагаар нь буюу П.Мөнхтөрын машиныг хэрэглэсэн гэнэ. Үүнийг нь мэдсэн Р.Зоригтбаатар дарга “чи миний эсрэг ажиллалаа” хэмээн загнаж “чи энэ ажлынхаа горыг амсанаа” хэмээн утсаар заналхийлжээ. Тухайн үед яахаас ч буцахаа болтлоо улайрсан даргын заналхийллээс айсан тэрээр болсон явдлыг аймгийн цагдаад тэмдэглүүлсэн аж. М.Ц нь 2004 оноос эхлэн Хурлын дарга Б.Өлзийбаян, Ц.Шинэбаяр, Н.Хүрэлбаатар болон ажлын албаны дарга Б.Энхээгийн удирдлагад ажиллаж иржээ. Гэхдээ Р.Зоригтбаатарын үеийнх шиг ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтыг үзээгүй гэнэ. Түүнийг зоригт дарга 2013-2014 онуудад ажлын хоёр өдөрт багтаан Бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг нэг өдрийн хугацаатай аймгийн хэмжээнд “Архигүй амьдрал” аяны нээлтийг зохион байгуул, нэг шөнийн дотор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ном хэвлүүл, сумдад ганцаараа ажилла гэх мэт давагдашгүй хэцүү үүрэг даалгавар байнга өгдөг байжээ. Мөн төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг гурван жил дараалан олгоогүй агаад учрыг асуухад чамд өгөх албагүй гэсэн гэнэ. НУУЦ.мн
Мөнгөгүй хэвтэж ямар юмныхаа хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай.
хард маард гээд юу яриад байна. Наад хаард гэдэг үгийг чинь монголд хэдэн хүн мэдэх вэ. Хөдөөний уншигч лав мэдэхгүй. Танай ээж аав ч бас мэдэхгүй байх. Чи бол зөвхөн өөрийнхээ хэмжээнд сэтгэж бичиж байна. Ухаандаа чиний миний мэдээд байгаа тэр хард гэдэг үгний утгыг мэддэгүй хүмүүс бас байгаа гэдгийг тооцож юмаа бусдад ойлгомжтой байх байдлаар бичиж бай ...харин эмзэглээлд элдэв 7 долоон тайлбар хийгээд хэрэггүй шүү. ..