sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргажээ. Уг дараалалд тусгасны дагуу Төсвийн тодотгол буюу Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан байна. 
 
Мөн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай зэрэг 11 асуудал хэлэлцэхээр болсон байна. 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
  1.  
Хөрөнгө гаргах тухай  (2016 оны эхний хагас жилд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн ОБ-ын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч, иргэдийн томилолт, урамшуулал болон бусад зардал)
У.ХҮРЭЛСҮХ
  1.  
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл эгүүлэн татах тухай
Ж.МӨНХБАТ
  1.  
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Ж.МӨНХБАТ
  1.  
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Ж.МӨНХБАТ
  1.  
Ажлын хэсэг байгуулах тухай
Ж.МӨНХБАТ
  1.  
Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
  1.  
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  1.  
Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  1.  
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  1.  
Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай
Д.ГАНБАТ
  1.  
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
  1.  
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар
Ж.МӨНХБАТ
  1.  
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар*
Ж.МӨНХБАТ
  1.  
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн талаар
С.БЯМБАЦОГТ
  1.  
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийн талаарх мэдээлэл*
Ж.БАТСУУРЬ
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг