sonin.mn
МОСКВА. /Sputnik/. АНУ болон Норвегийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн мэдэгдэв.
 
Оросын мэргэжилтнүүд нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буй байдал болон нислэгийн параметрийг мөрдөж байгаа эсэхийг хянана гэж тэрбээр мэдэгдэлд дурджээ.
 
Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн нэг болсон “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд түүнд нийт 34 улс нэгдсэний дотор НАТО-гийн гишүүн орнуудын ихэнх нь, ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон орж байна. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг