sonin.mn
ХЬЮСТОН. /VOA/. Хорт хавдартай хүүхдүүд өөрсдийнхөө гараар будаж гоёсон сансрын нисгэгчийн хувцсыг Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисгэгч эмэгтэйд гардуулан өгчээ. Тэдгээр хүүхдүүд ирэх баасан гарагт сансрын нисгэгчтэй чатлах аж.
 
Хьюстон хот дахь Техасын их сургуулийн Андерсоны Хорт хавдар судлалын төвд эмчлүүлж буй хүүхдүүд баасан гарагийн үдээс хойш 20 орчим минутын турш чатлах үеэр “Урам зориг” гэдэг нэртэй хувцас өмссөн сансрын нисгэгч эмэгтэй Кейт Рабинс хүүхдүүдийн асуултад хариулах юм .
 
К.Рабинс Хорт хавдрын биологийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Урлаг болон анагаах ухааныг хослуулсны үр дүнг бусдад мэдрүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд сансрын нисгэгчийн гурван хувцсыг будаж чимэглэсэн гэж НАСА мэдэгдлээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг