sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн /ЗТХ/ дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээн авлаа. 
 
Хариуцлагатай албан тушаалд томилогдож буй салбарын шинэ удирдлагуудыг ЗТХ-ийн сайд Д.Ганбат хүлээн авч, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал болон ЗТХЯ-ны газрын дарга нар оролцсон юм. 
 
Шинэ удирдлагуудыг хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн ажлыг хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл онцолж байв.
 
Үүгээр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагын баг бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг