sonin.mn
БУДАПЕШТ. /ВВС/. Өнгөрсөн бямба гарагийн орой Унгарын нийслэл Будапешт хотод гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлэн хоёр цагдааг шархдуулсан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.
 
Цагдаа нарын тодорхойлсноор, сэжигтэн нь 20-25 настай бөгөөд 170 см өндөр эрэгтэй хүн аж.
Энэ этгээд цагдаа нар руу зориуд санаатайгаар халдсан байна.
 
Амь насанд хүрэхээр хүнд шарх авсан 23 настай цагдаа эмэгтэй болон түүнтэй хамт эргүүл хийж байсан 26 настай эрэгтэй цагдааг эмнэлэгт  хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна.
 
Сэжигтнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүмүүст 10 сая унгар форинт буюу 40 мянган долларын шан амлажээ. Гэмт этгээд чухам ямар сэдлээр уг халдлагыг үйлдэх болсон нь тодорхойгүй байна.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг