sonin.mn
ОХУ-ын  Алтайн Хязгаар нутгийн бизнес эрхлэгчид манай компаниудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна.
 
МҮХАҮТ, ОХУ-ын  Алтайн Хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгууллаа.
Оросын талаас зүрх судасны  эмнэлэг, уурын зуух, түүний тоног төхөөрөмжүүд, нефть, химийн бүтээгдэхүүн, үр тариа болон хүнсний  салбарынхан Монголын 50 гаруй компанийн төлөөлөлтэй ганцаарчилсан уулзалтыг хийж байна.
 
ОХУ-ын  Алтайн Хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Хамтын ажиллагааны газрын дарга Пушакова Ксения Александровна ярихдаа, "Хоёр улсын бизнес уулзалт амжилттай болж байна. Уулзалт давчуу богино хугацаанд болж буй ч олон үр дүн гарна гэдэгт итгэлтэй  байна. Ганцаарчилсан уулзалтын дараа монголын компаниудын үйл ажиллагаатай танилцана. Манай Алтайн Хязгаар нутгийн хувьд ОХУ-ын  үр тариа, гурилын хэрэгцээний  70 гаруй хувийг хангадаг.  Монголчууд манай бүтээгдэхүүн болох “Алейка” гурил, Наранцэцгийн тос,  зөгийн балыг сайн мэднэ” хэмээн онцлов.
 
 Алтайн хязгаар нутгийн зүрх судасны эмнэлэг КГБУЗ зүрх, судасны  цочмог миокардийн шигдээс болсон пациентуудад  нөхөн сэргээлт хийдэг дэвшилтэт технологийг бизнес эрхлэгчид түлхүү сонирхож байсан юм. Мөн Энергоресурс  ХХК-ийн танилцуулсан өндөр чанартай эрчим хүчний хэмнэлттэй  уурын зуухны тоног төхөөрөмжийг монголд нэвтрүүлэх боломжтойг бизнес эрхлэгчид хэлж байв. Тус компани модульчлагдсан уурын зуухны угсралт, эффект серийн уурын зуух үйлдвэрлэж зураг төсөл, монтаж  хийдэг байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг