sonin.mn
Улсын эмнэлгүүдийн эм худалдан авах, ханган нийлүүлэх тогтолцоог оновчтой, боловсронгуй болгоход Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэхээр болжээ.
 
Монгол Улсын Засгийн газар эмнэлгүүдийн эмийн худалдан авалтыг оновчтой болгон сайжруулж, төрийн худалдан авалтын тогтолцоог дэмжих замаар чанартай, боломжийн үнэтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцааг Азийн хөгжлийн банкнаас хүсчээ.
Энэ хүрээнд төслийн багийн төлөөлөгчдийг өнөөдөр ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй, чанартай эмийн хүртээмжийг сайжруулах зорилгоор эм худалдан авах, ханган нийлүүлэх тогтолцоог оновчтой, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх хүрээнд ажиллана. Тодруулбал, улсын эмнэлгүүдэд зориулж нэр хүнд бүхий ханган нийлүүлэгчдээс ерөнхий нэршлийн эм худалдан авах үр ашиг болон үр дүн өндөртэй нэгдсэн худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлнэ гэдгийг онцлов. Мөн улсын эмнэлгүүдийн эмийн санг өөрчлөн зохион байгуулж амбулаториор үйлчлүүлэгчдэд эмээр үйлчилдэг болгох, эмийн зохицуулалтын байгууллагыг бэхжүүлэх талаар санал солилцов.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг