sonin.mn
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах эсвэл 2019 оноос хадгаламж хэлбэрээр авах гэсэн хувилбарын алинд нь багтсаныг иргэд цахимаар шалгах боломжтой болжээ. 
 
Улсын төсөв, санхүү хүндэрсэнтэй холбогдуулан 0-18 нас хүртэлх нийт хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгож эхэлсэн бол үлдсэн 40 хувьд нь 2019 оноос олгохоор болсон. Ингэхдээ амьжиргааны түвшний судалгаанаас шалтгаалан олгож байгаа юм. 
 
Иргэн та хүүхдийн мөнгийг хэрхэн авах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим сайт http://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php холбоосоор авах боломжтой. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг