sonin.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас товлогдсон ч 14.50 цагийн үед эхэллээ.
 
Хуралдаанаар эхлээд "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. 
 
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээлэл, Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээллийг сонсохоор товлоод байгаа юм.
 
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.