sonin.mn
БЕРЛИН./Express/. Германы Канцлер Ангела Меркель цагаачдад нээлттэй байх бодлогоо эргэн харах болсноор өнгөрсөн онд Германд ирсэн 100 мянган цагаачийг албадан гаргах төлөвлөгөө гаргажээ.
 
Ангела Меркелийн нэр хүнд унахын хэрээр хэт барууны үзэлт намын нэр хүнд өссөөр байна. Тэрбээр Африк болон Ойрхи Дорнодоос ирж буй цагаачдыг "улаан хивс дэвсэн угтан авах" шийдвэр гаргасан нь олны дургүйцлийг хүргэж, эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Харин сүүлийн саруудад тэрбээр цагаачдын талаарх хандлагаа өөрчилж, цагаачлалын асуудлаар хатуу өнгө аястай мэдэгдэл хийх болжээ.  
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг