БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Баасан гарагт таалал төгссөн Кубын удирдагч Фидель Кастрогийн талаар таагүй үг хэлж, түүнийг “харгис хатуу дарангуйлагч” гэж нэрлэсэн Дональд Трампыг Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес шүүмжиллээ.
“Дэлхий дахинаараа Фиделийн дурсгалыг хүндэтгэж байхад АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч болон хэсэг бусаг хүмүүс баярлан хөөрч байна. Би үүнийг яагаад ч ойлгохгүй байна” гэж Боливийн төрийн тэргүүн Лаха хотод болсон арга хэмжээний үеэр хэлжээ. Түүний үзэж байгаагаар, зөвхөн “хүнлэг бус, зэрлэг капитализмын” үзэл санааг дагагчид л Кастрог нас барсанд баярлаж байгаа ажээ.
“Хүн таалал төгсөх үед манай ард түмэн эв санааны нэгдлээ илэрхийлж, уй гашууг хуваалцдаг ёс бий. Кастрогийн дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн алхам бол бидний ирээдүйг устгах гэсэн дотоод, гадаадын дайснуудын эсрэг эв нэгдлээ бататган хадгалах явдал мөн” гэж Эво Моралес онцлон дурджээ. “Фиделийн үзэл санаа ард түмнүүдийн тэмцлийн дунд амьд байсаар байх болно” гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамп хэлэхдээ “Кастро бол ард түмнээ 60 жилийн туршид харгислан зовоож байсан хатуу ширүүн дарангуйлагч байсан” гэсэн ажээ.
Фидель Кастро өнгөрсөн баасан гарагт 90 насандаа өөд болсон билээ. Үүнтэй холбогдуулан Куба улс даяар 9 хоногийн гашуудал зарлажээ. Ф.Кастрог ирэх сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулна.
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Аугаа Фиделийг хөөрхий трамптай харьцуулах ч юм биш.Фидель бол зөвхөн өөрийн ард түмэнд төдийгүй дэлхий дахинд шүтэгдсэн аугаа удирдагч.Дэлхийн хамгийн хүчирхэг түрэмгий эзэнт гүрний эсрэг сөрөн зогсч чадсан хатуу чанга хүчирхэг улс төрч.Хөөрхий муу трамп бол юун дэлхий дахинд бүү хэл өөрийнхөө улс дотроо ч ад үзэгдсэн өрөвдөлтэй нэгэн.
Yag tiim!Kuba ard tumen shuten bishirch ataarhsan amerik amaaraa bult userch bnaa! Bi trumpiig erunkiilugch ni bolog gej mash ih demjsen! uchir ni amerchid hiisen hergiin uiliig edelj trump mauagiin erunhiilugch hurteh tavilan ni ter!
Bolibiin ygiig toohch ygyi!ene metiin ylas torchid yarsig l bna!Delhii tomoos tom!
hutgiin indian mongolchuudtai ih adilhan shuu
куба хүмүүсийн дундаж нас 80 гарч байгаа нь сайн муу удирдагчын аль нь хийж чадах ажил вэ.
Илжиг модон хударгандаа гэж яахав хөөрхий коммунист оронд болдог л нэг үхэл.Харин ч Хойд Солонгос шиг албадан уйлаагүй нь их.Манайд 1991 онд Ю.Цэдэнбалыг үхэхэд баярласан хүн байхгүй ч гашуудаж эхэр татсан уйлаан хайлаан болоогүй. Оршуулганд нь ойрын хэдэн хүн л оролцсонб олохоос гадуур ихэнхдээ хүмүүс яаж оршуулахыг нь харах гэсэндээ л ирж байсан.
Реакция кубинцев, которые спаслись в США от репрессий коммунистического режима, на смерть Фиделя Кастро. Такого праздничного настроения у нас на улицах в Новый год не увидишь. Шампанское, песни, пляски, скелет с сигарой в зубах... Надо все-таки уметь прожить жизнь так, чтобы твоя смерть стала поводом для карнавала. Фидель смог. Кастро и коммунисты превратили Кубу в нищую дыру. Радость кубинцев вполне объяснима.(Д. Казанский) дальше идут фотографии счастливых людей, открывающих бутылки с шампанским и с плакатами: Satan! Fidel is now yours. Give him what he deserves Don't let him rest in peace