sonin.mn
“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааны чиглэл, зорилтоо хэлэлцэв.
 
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхжиж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд 2500 давтамж бүртгэгджээ. Үүнээс үзэхэд нийслэл газар хөдлөлтийн аюулд ойрхон байгаа гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат хэлэв.
 
Уг зөвлөлийн дарга, НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, П.Баярхүү нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийг хэмжих, эрсдлийг тодорхойлох 36 төхөөрөмж байрлуулсныг хэлээд, эрсдэл үүссэн нөхцөлд хохирлыг бууруулах, ажиллах хүн хүчийг бэлэн байх чиглэлээр бодлого боловсруулахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг