Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.
Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн анхны том аж ахуйн нэгж. Одоо Оросуудтай зохицож биш, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж ажиллана.
ШАХААНЫ БИЗНЕСИЙГ ЦЭГЛЭХ ТӨР-КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Өмнө нь нууц байсан Эрдэнэт үйлдвэр дэх шахааны бизнес, өрийн асуудлыг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр тасралтгүй түгээж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд огтхон ч хэрэгцээгүй 10 тэрбумын “хог” агуулахад нь байгааг зарласан.
Төрийн мөнгөөр туйлах гэдэг ойлголтын туйл болсон газрыг эмхэлж цэгцлэх үүрэг дан ганц хувийн хэвшлийнхэнд хамааралтай бус. Төр болон компанийн засаглалын нэгдмэл бодлогын хүрээнд элдэв хэрэгцээгүй бараа материалын шахаа болон нэмэлт үргүй зардлууд шууд танагдана. Энэ бол шинэ захирлын 01 тоот албан бланканд тусгах ёстой асуудал. Үүнийг цэгцэлж байж дараагийн асуудлуудаа ярих боломжтой.
ЗАСГИЙН ГАЗРАА “ДЭГЭЭДЭЖ” БОЛЗОШГҮЙ ЭРДЭНЭТИЙН ӨР
Оросын тал хамтран эзэмшиж байхад нууцын зэрэглэлд дарагдсан олон мэдээлэл ил болсон. Түүний нэг нь Эрдэнэттэй холбоотой өр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 633,9 тэрбум төгрөгийн өртэй ажээ. Энэ нь төрийн өмчит компаниудаас эхний гуравт бичигдсэн “амжилт”. Шалгаж тогтоосон нь энэ болохоос, цаана нь нэмээд 200 тэрбумд багтах хэмжээний тоо, тодорхой хүрээнийхэн дунд яригддаг.
Бидний мэдэхээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хоёр улсын эзэмшлийнх биш, дан ганц Монголынх болсноор хариуцагч талыг бүр их шахах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн түүхий эдийн бирж дээр Монголын өрийг дурдаад шүүхийн эцсийн шийдвэрийн дараа Эрдэнэтийн арилжааг бүрэн хаах тухай мэдээлсэн байсан. Хэрэв ингэхэд хүрвэл Монголын Засгийн газарт оруулдаг мөнгөний урсгал бүрэн зогсож, эргээд засгаас өр төлбөрийг барагдуулах талаар яриа гарна. Өөрөөр хэлбэл төсвийн тал хувийг дангаараа бүрдүүдэг байсан “Эрдэнэт”, Засгийн газраа татаж унагах хэмжээнд очих ноцтой байдал үүсч болзошгүй.
ЖИЛ БҮР БАГАСАХ НӨӨЦ, ӨСӨХ ЗАРДАЛ...
Х.Бадамсүрэн захирлын анхаарах дараагийн нэг зүйл бол Эрдэнэтийн цаашдын үйл ажиллагаа. Нөөц нь дуусч байгаа үйлдвэрийг хэрхэн үр ашигтай удирдан явуулах нь хувийн хэвшлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөн шилдэг менежментийн бодлогыг боловсруулахаас хамаарна. Нэг тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь 6600 доллар байсныг бууруулж 3900-д хүргэсэн гэсэн өмнөх захирлын мэдээлэл бий.
Гэвч энэ нь хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдлийн өмнө огтхон ч хэмнэлт биш. Жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал нь өснө. Ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэх нь удирдагчийн гол үүрэг.
Энэ гурван асуудлыг шийдвэрлэж чадвал Х.Бадамсүрэн захирал та үүргээ чамбай гүйцэтгэж, эх орон, ирээдүйндээ өмнө жинхэнэ гавъяа байгуулах билээ. Ард түмний хүсэлтээр Аж үйлдвэрийн ХОШОЙ гавъяат ажилтан болгосон ч яах вэ.
М.Эрдэмбаяр
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Сэтгэгдэл0
Мэргэжлийн хүн тавигдлаа. Амжилт хүсье
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах, ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Мэргэжлийн хүн ,эсвэл маш сайн удирдагч дарга боллоо л гэдэг гэтэл үе үед Эрдэнэтийг мэргэжлийн луйварчид л удирддаг байсан. Дорлигжав,Ганзориг ,Отгонбилэг ичиж зовохгүй, айхгүй идсэн дээ. Ямар ч АТГ,Хууль хүчнийхэн шалгахгүй, шалгасан ч зөрчилгүй л гэж гаргадаг.Эд маш баян учир бүх зөрчил мөнгөөр хаагддаг. Ганзоригийн офшор данс нийтэд ил болсон ч хэн ч шалгахгүй,тэр хүн мөнгөөр бүх хэвлэл мэдээллийнхэнтэй хаалтын гэрээтэй, хуулийнханыг мөнгөөр хахуулдчихдаг .Эдгээр шуналтны үр сад улс төрд ороод ирсэн. Эдэнд Монголчууд итгэх үү? Яг Дорлигжав ,Ганзоригтнуудын ижил нэг тэрэгний дугуй бас л нэг шуналын дэв Бадамсүрэн Эрдэнэтийн захирал боллоо. Монголросцветметийг хувийн компани болгосон байсан бас нэг л баян луйварчин.Монгол нэг л бишээ. Шударга үнэн гэж ганц ч алга. МАН ч дараагийн сонгуулиар тоосгүй арчигдахаар үйлдлүүдийг их хийж байна даа. Итгэл рүү ус их цацаж байна шүү.
Путины ОХУ-ын холбооны хуралд өгсөн илгээлт. Дөнгөж сая ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Холбооны хуралдаа илгээсэн илгээлтийг сонслоо. Энэ илгээмжийг орчуулаад хэвлэл мэдээлэлээр ард түмэндээ хүргэвэл олон хүн олон чухал санаа олж авахаас гадна манай-өөрийн төр засгийн үйл ажиллагаатай харьцуулж дүгнэлт өгөх боломж өгнө, мөн манай ЗГ болон 76-д эрх биш нэгийг бодогдуулах биз. Үнэхээр бахархаж, бүр сүүлдээ хайрлах сэтгэл төрж байлаа. Ийм хүнийг ард түмэн нь тойрон хүрээлэхээсч өөр яахав. Улс орны өмнө тулгарсан бэрхшээл, бэрхшээлийг даван туулсан арга зам, хүрсэн амжилт, түвшин, энэ түвшинд хүрсэн гол хүч нь үндэсний эв нэгдэл болох тухай, ирээдүйн төлөв байдал өндөр технологи, боловсрол соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлийн сенсаци, авилга гээд монголчууд бидэнд сонсвол хэрэг болох зүйл маш их байлаа. Ганц жишээ татахад 2жилийн өмнө Оросын хөдөө аж ахуйг мөнгө залгидаг хар нүх гэж байсан бол одоо ХААН бүтээгдэхүүний экспорт зэвсгийн экспортоо\ 14млрд\ давж 16млрд хүрсэн байна. Мөн банк, татвар, гааль, хяналт шалгалтын байгууллагууд яаж улс орныхоо хөгжилд нэмэр болох г.м. Улс төрийн гадаад бодлогын талаар хэлсэн үгээс онцловол бид дайсныг, тэр тусмаа хиймэл дайсныг эрэхгүй, хамтран хөгжих нөхөрийг эрнэ, сөргөлдөөнийг бус харилцан ойлголцолыг хүснэ гэж байв. Дашрамд нь дурьдахад Трамп мөн ийм утгатай үг хэлсэн, Франц, Итали гээд олон орон сөргөлдөөнөөс диалогируу шилжиж байна, БНХАУ- үүнтэй төстэй “ХАМТДАА ХӨГЖИЕ” бодлого барьж байгаа. Харин манай зарим нөхөд Хятадтай хилээ хаана ч гэх шиг.? Хойт солонгосын замаар явах гэсэн юм уу, чадахгүй тэд нар чинь эв нэгдэлтэй, бас өндөр технологитэй, Түвд шиг мухар сүсгийн орон болох гэсэн юм уу..? чадахгүй, одоо шар, улаанаараа ялгарч эхэлж байж.
ДАВАА ЗАХИРЛЫН ДААГААД ЯВСНЫГ ДААЖ ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬСОН НЬ ДЭЭР...
ХА ХА ХА

Жил бvр нооц багаснаа багасалгvй яахав. Гарц буй: Оюу толгойн зэс алт молибдинийг наад vйлдвэртээ боловсруулаад гаргавал дахиад 100 жил Монголыг элбээг тэжээж донгоно....
Hulgaichidiin 49 huviig ard tumendee avch og
Алтангаа тавьж чадаагүй муу Нямка-д хэцүү байгаа байхдаа.