sonin.mn
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна. 
 
Мөн  Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчим газруудад ч   үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгааг Агаарын чанарын албанаас анхаарууллаа. Дээрх  үзэгдэх орчин муудсан бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсч байгааг ч жолооч нар ярьж байгаа. Тиймээс жолооч нарыг  сонор сэрэмжтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, санамсаргүй,  болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалан явахыг онцлон сануулж анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг