sonin.mn
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
 
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “2225 жилийн түүхтэй төрт улс маань түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээрээс 25 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хууль бол монгол хүн өөрийн оюун ухаанаар бүтээж боловсруулсанаараа бахархалтай. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлын депутатууд 70 гаруй хоног хуралдаж байж баталсан Үндсэн хуулийн баримтыг харуулах үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр ийн хийж байна” хэмээв.
Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатыг тойрог бүрээр нь харуулсан гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг дэлгэрэнгүй тайлбартайгаар дэлгэн тавьсан байна.
 
БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралдаанаараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгон, БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрыг байгуулж төрийн шинэ тогтолцоо бий болгосон, хоёрдугаар хуралдаанаараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсныг энэхүү үзэсгэлэнгээс харж болох аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ