Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа.
Аргал түүж яваад хээрээс хөлөө хугалан нисч чадахаа байсан хэрээ олжээ.Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ..
Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ..Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй.
Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг хугарсан хөлний бороолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.
Бөмбөөлэй гуай надад ярихдаа:
Хэрээг хараал хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа.. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд.
Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэхдээ миний энэ муу шувуу “бүсгүй” амьтан байгаа юм гэж билээ.
Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ.
Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүншандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ.
Хэрээ ухаантай гэдэг үнэн . Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ:
Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж аашлахад хэрээ ихэд гэмшсэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно..
Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа..
Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө.Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана.Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ..
Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул “нөхөрт” гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.
Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг матаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, хараал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ.Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн:
Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм.Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ гэжээ.
Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа:
Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрхи үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.
Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно.Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсан тавих юмуу таагүй зүйл болдог байлаа.
Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан.
Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана.Яагаад ч юм явахыг нь мэднэ.Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ.Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий
гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна.
Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа.
Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг.
Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай:
-Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн.Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм
Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн:
Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин :
Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна гэж дуу алдсан гэдэг.
Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ.Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд:
Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз .Одоо харьцгаа гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ...
Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 кмт байдаг хилийн сум.Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна.
Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна.
Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил .
Бөмбөөлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг.
Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ.Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ.Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн
нэвтрүүлэг хийх замдаа сумын засаг дарга Батмөнх, тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ.
Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин:
-Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. Бид
тавуулаа буусаан гэтэл:
Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв
Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан
дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ.
Бөмбөөлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч яадалгүй буцаж билээ.
Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.
Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн.Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол.
Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ муу хүнээс илүү ач тусыг ойлгон цайлган сэтгэл монгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.
Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү.Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй.
Хоол ундаа жижигтээ авчирч өгнө.Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.
Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.
Ж.Дашдондог "Хар шувууны цагаан түүх"
Сэтгэгдэл0
үнэхээр сайхан
Юу нь сайхан гэж?
Сайхан үлгэр байна.
Goy tvvh baina☺
хүн гэдэг араатнаас амьтад хамаагүй дээр байдгийн нэг жишээ. сайхан түүх байна
Сонинюм?! Бид ч ертонцийг таних яагаас угуй байна даа...
САЙХАН ТҮҮХ БАЙНА. БИД Ч ХОРВООГ ТАНИХ ЯАГАА Ч ҮГҮЙ БАЙНА ДАА.
Нээрэн ганц хэрээ ч биш шувуу бол сонирхолтой жигүүртэн би сүүлийн хэдэн жил шудуудыг их анзаардаг болсон .Нэгэн гайхалтай том шувууг би ихэл санаж байна хэзээ ирэх бол гээд л...Бас нэг жижигхэн шувуу байдаг .
Sain baitsgaana uu? Bid bugdiig buyu amitang ni ch ter, jiguurteng ni ch ter, humuung ni ch ter Hen ch yumbe, Yu ch yumbe, Yamar neg ed ch yumuu, Biet ch yumuu etgeed haanaas ch yumbe, #yunaas ch yumbe# Enehuu Horvood "iruulsen", Bid bugdeeree "irtsgeesen" etgeeduud hemeen sanadag. Eden dundaa Humuun Bid ni hamgiin genen, tsailgan, uhaan oroogui ni, orchlongoo, humuun gegdeh oorsdiigoo tanij medej, oilgoj uhaarch uhaan suuh geed l yavtsgaaj bui ni yum bainadaa gej sanagdaj bodogddog. Manaid ch gesen yanz buriin shuvuud irdeg, hehehe, Mongolchuudiin maani helj yaridgaar "hodoo amidardag bolohoor ter baihaa". Uchir ni, bi geech amitan Hoh Monh Tengerguigeer, Nar, Sar, Od Michid, Erhes, Uul, Uuls, Us, Agaar ene bugdiig ene Buhniig Harahguigeer, Uzehguigeer, Medrehguigeer baij chaddaggui negen. Hoh shuvuu gej baidagiig eroosoo meddeggui, ene shuvuug ulgeriin amitan l gej sanaj bodoj yavdag bailaa. getel ene jiguurten uneheer baidagiig haraad uzeed yamar ih bayarlasan geech. Ene jiliin anhnii hoh shuvuugaa ochigdor harsaan, er em 2 baisan. Er ni hov hoh, gun tsenher ongotei ongotei baidag. Bas, havar irsnii bilegdel, havriin anhnii shuvuu elgen huren ovchuutei, Robin geed nertei shuvuug irehed bayarladag. Buur neg ontsgoi shuvuu mini bol manaihaar urgelj irdeg, yaridag shuvuu mini SHONHOR. ENE BOL TENGERIIN ELCH, OVOG DEEDSIIN MINI ELCH. AAVIIG MINI ONGORTSNOOS HOISH UZEGDEJ HARAGDAJ, "YARIDAG". Anh herhen yaaj irsen ni yavdal tuuh ni ch uchirtai. Bi geech amitan "yum buhen uchir jantsantai, uchir zuitei" gedegt, yos- jayag-judag-jantsan, erembe-zindaa, uchir-utga-zui, unen-mon-ulemj bii bui baidag gedegt itgedeg geheesee iluutei ene bugd bii bui baidagiig medsen, tanisan, oi;goson, uhaarsan, seheersen etgeed.
oilgoson
ene yobropchyyd hachin sonin yumand dyrladag geh yy dee?har heree nogtolson hool ys egeed hamtdaan amidrah ni sonin,bas ted ali boloh hyn ikhetei gydamjaar hereegeen dagyylan yabna!heree ni chyham ezendee yamar gaihamsig yzyyldegiig medehgyi?...
Хөөрхөн түүх вэ.
Khuurhii dee... Uneheer saihan bas sonin uymaa...
heree sain medee duulgadag sh dee humuus teriig barag meddeggui bj muulaad hoohiin yanaa.============================================ ta nar anzaaraarai----------------
тиймээ сайхан зүйл тохиолддог нь үнэн хэрээ ойрхон дуугарвал муу юм огт бодолгүй хүслээ шивнээд баярлалаа л гэчих хөөж сөрөг зүйл бодвол биелдэг гэнэ лээ
sonin tyyh baina
ih saihan tuuh bna
xon xeree uomuu turliax uomuu? ain yalgaj uzeereidee
Хэрээ тоть шиг хүний хэлээр ярьж сурдаг юм билээ. Өвөрмонголын Хянган аймгийн халуун Рашаан баазад торонд байгаа хэрээнүүд ойртоод очихоор хятадаар "ни хао"-сайн байна уу гээд л шулганаад байхыг сая шинэ жилээр хэд хонохдоо үзсэн. Хэрэв сонирхвол бичлэг нь ч байгаа
хүн амьтны холбоо үнэхээр сонирхолтой.тэр хүн урт наслана байх аа
ih sonin tuuh bn baigal delhii amid bieiin zohitslgoo hosgui jam ym
Арай ч эмнлэгийн цонх болгоныг хараад хайгаад, галт тэргэн дээр суугаад хот орж ирээгүй байлгүй дээ, домог юм уу, болсон явдал юм уу, тэрийг сайн ойлгосонгүй.
Мэргэжлийн шувуу судлаачийн бичсэнээр хэрээ 40 орчим насладаг гэнэ. Хар зүстэй ч(цагаан хэрээ тун ховор) цагаан сэтгэлтэй нь үнэн. 2000 -д оны үеэр хэсэг нөхдийн хамт Төв аймгийн Цээл сумын төвийн урд байх хадан цохионы өвөрт хоноглоод өглөө нь босоход тэр цохионы элгэн хадны оройн урд нүүрэнд байх хэрээний үүрэнд байсэн эх хэрээний өндгийг нэг харцага шувуу булаах гэж бөөн юм болж байхыг бид харлаа. Тэгээд тэр хэрээ өндөгөө алдалгүй, харцагыг хөөж явуулсан. Тэгтэл түүний эр нь бололтой том хар хэрээ ирж үүрэндээ суухад эм нь түүнд гомдол мэдүүлж байгаа бололтой янз бүрээр дуугаран, эрдээ эрхэлж гарлаа. Гэтэл эр нь мөн түүнийгээ аргадаж байгаа бололтой энхрий дуу гарган, хошуу, хүзүүгээ нийлүүлэн "нялуурч" байхыг бид харж, үнэхээр сэтгэл хөдлөж билээ. Хүний ч, амьтны ч чанар үзэгдэх өнгө, харагдах байдалдаа биш, дотоод сэтгэлдээ байдаг гэдгийг би тэгэхэд дахин нэг ухаарсан билээ. Номт шарнууд Н. Цэнд.
Сайхан тvvx байна, ан араатан байгаль дэлхийтэйгээ ойр хvмvvc урт удаан жаргалтай амьдардаг
гайхалтай
XEREE XAMGIIN INENCH SHUBUU IJILGEE ALDSAN XEREE GANTSAARAA NASIIG BARDAG AXIJ IJILTEI BOLDOGGUI XAMGIIN ZONCH XAMGIIN ZOB ENERGITEI SHUBUU GESEN SHUBUUNIINEBTERXII TOLIOS UNSHIJ BAISAN
Saihan niitlel b.a
ymar uhaantai uym be.bi hereeg ach hariulah ni baitugai ymar ch ur shim baihgui gej bodson
neree l goy tuuh baina
Here ch hun shig uhaantai bolchihgee.
Tim suu.
Heree har bolowch setgelen tsagaan amitan ym shu.ok
goy tuuh bna
Sonin ymaa? Te
Hree har mortei gej hudlaa yum bishvv
Unen dee bid l meddeggui uhaan muutai bolohooroo hachin yum yrij boddog, bi neg udaa tagtaanii hool ideh geed bgaamuu geed neg hereeg harj bsan ih ulssun bololtoi,jigteihen saihan gylalzsan har, huurhun hoyor gyltagnasan nudtei ,zeregtsen orshij bui amitan yum daa huurhii gej boddog
sonirholtoi blaa
хэрээ үнэхээр ухаантай амьтан даа, муу юм дууддаг гэж боддог хүмүүс хувьд өөрсдөд нь учир байгаа гэсэн үг л дээ, хэрээ бол үнэнийг өчидөг дагуул юм шүү дээ,
heree bombuule ih goe neg negniiigee hel yriag oilgoj ih nairamsag ymaa