sonin.mn
ВАШИНГТОН. /АР/.  Амьтны хүрээлэнгийн торонд төрсөн хамгийн хөгшин горилл 60 насандаа үхжээ.
 
Коло гэдэг эм горилл 60 насны төрсөн өдрөөсөө нэг сар орчмын дараа Огайо муж улсын “Columbus Zoo and Aquarium” амьтны хүрээлэнд даваа гарагийн шөнө дунд унтаагаараа амьсгал хураасан байна.
 
Коло 1956 оны 12 дугаар сард тус амьтны хүрээлэнд төржээ. Тэр бол торонд төрсөн анхны горилл сармагчин юм. 
Амьтны хүрээлэнгийн албаны хүмүүс ярихдаа “Коло бол устаж үгүй болох эрсдэлд орсон горилл гэдэг амьтны талаар илүү мэдлэг мэдээлэлтэй болоход нь хүмүүст тусалсан “гориллуудын элч төлөөлөгч” байсан” гэв.
 
Колог чандарлаж, үнсийг нь амьдардаг байсан газарт нь цацах ажээ.
 
12 дугаар сард “Columbus Zoo and Aquarium” амьтны хүрээлэнд хэдэн зуун хүн очин Колод төрсөн өдрийн дуу дуулж өгч байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг