sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Тун танил “үсний засалттай” бяцхан цагаан эрвээхэйг АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын нэрээр нэрлэгдсэн анхны амьтан боллоо.
 
Канадын судлаач Вазрик Назари “The Neopalpa donaldtrumpi” гэдэг эрвээхэйг Калифорни муж улсын нутагт олж илрүүлжээ.
 
Толгойн дээрх маш өвөрмөц бөгөөд алтлаг өнгөтэй үс нь Д.Трампынхтай адил харагдсан учир энэ шавьжийг түүний нэрээр нэрлэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, АНУ-ыг найман жил удирдсан Барак Обамагийн нэрээр 9 хорхой шавьжийг нэрлэжээ.
 
Судлаач Назари хэлэхдээ “Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаандаа экологийн асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт би найдаж байна” гэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг