sonin.mn
Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-аас сүм хийд, шашны байгууллагуудад аюулгүй байдлын шалгалт хийж байна.
 
Энэ сарын 23 хүртэл үргэлжлэх шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм, хийдэд барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, цахилгаан хангамжаас эхлээд гал түймрийн аюулгүй байдалд  үнэлгээ өгч, дутагдал доголдлыг засуулах юм. Сар шинийн баяраар сүсэгтэн олон сүм хийдэд мөргөл үйлдэж, ном уншуулах нь нэмэгддэг учир  иргэдийг гэнэтийн осол, гамшгаас сэргийлэх зорилгыг ч  шалгалтынхан анхааруулж  байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сар шинийн баяраас өмнө арилгуулна гэж НОБГ-аас мэдээллээ.