sonin.mn
Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-өөс өнгөрсөн сарын 2-нд оффшор бүсэд данстай гишүүдийг шалган хариуцлага тооцох тухай тулган шаардах бичгийг УИХ-д хүргүүлжээ.
 
"Энэхүү тулган шаардах бичгийн хариуг УИХ-аас энэ сарын 15-нд өгөх ёстой. Хэрэв бидэнд ямар нэг нухацтай хариу өгөхгүй бол энэ сарын 31-нд жанжин Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулна" гэж АТОЗ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
 
Оффшор бүсэд нэр бүхий 49 хүний 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байгаа бөгөөд гэтэл улстөрчдийн хууль бус үйлдлийг УИХ-аас хууль батлан гаргуулах замаар хамгаалалт тавих гэж байгааг тус зөвлөлийнхөн буруушааж байв. Мөн эл асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын онцгой чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэлээ.
 
Үүний зэрэгцээ иргэд АТОЗ юу хийх нь вэ хэмээн ажиглагчийн байр сууринаас хандах бус хамтран тэмцэж тэмцлийг өргөн хүрээнд хийх ёстой. Төр засаг энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол олон улсын байгууллагуудад хандана гэж тэд мэдээлэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг