Баттогтохын Чойжилсүрэн гэж… 90-ээд онд монголыг ИЖ мотоциклоор хангаж байв. Аймгийн заан Баттогтох гэж яхир эрээс би ч хэд хэдэн мотоцикл авч, цааш нь гүйлгэж байлаа. Жийпгүй үеийн жийп УАЗ-469 машины зах зээлийг гартаа оруулж чадсан. Шажигнатал зарагддаг байсан шар сүүний импортлогч нь. Орон сууцны хорооллуудыг ар араас нь босгосоор л.
Сүйхээтэй, амьдралын гүйлгээ ухаантай, эрчтэй, ёстой л хөдөлмөрлөж бэлжсэн хүн. Харахад ч шийдэмгий, зоригтой төрхтэй монгол эр. Инженер мэргэжилтэй. УИХ-д гурван удаа сонгогдсон улс төрч.
“Өөрийнхөө мөнгийг тарааж байна, яадаг юм” гэж сонгогчдод шулуухан өөрийгөө зөвшөөрүүлсэн түүхтэй. Сүүлийн сонгуулиар л гэхэд намдаа хоёр тэрбумыг хандивласан гэдэг. Товчдоо бол биеэ засаад, гэрээ засаад, намаа /замаа ч гэмээр юмуу/ зассан юмдаг уу даа. Өнөөдөр бол сангийн сайд. Замналыг нь харахад л зориг гаргаж чаддаг давшингуй шинж мэдэгдэнэ.
Чойжоо ийм л хүн. Тосон бумбын асуудлаар шуугиулаад байгааг эс тооцвол жинхэнэ эр хар монгол ухаан гэж түүнийг хардаг. Өөрөө ч тэгж хэлээд авсан.
Өнөөдөр монголын эдийн засаг валютын сангийн хөтөлбөрөөр амь тариа хийж, “ахиж өр хийх боломжтой боллоо” гээд алгаа ташин дэвхцэж, гавъяа юугаа бахдан дуулцгааж сууна. Энэ хэмжээнд хүртлээ сөхөрсөн эдийн засаг цаашид яахыг таашгүй. Их л эгзэгтэй үе байгаад байна. Мэддэг хүмүүс нь эдийн засаг өнөөдөр коомд орчихсон гээд байгаа. Бас заавал валютын санг царайчлахгүй байж болох л байсан, гэхдээ өнөөдрийн засагт энэнээс өөр чадамж байхгүй гэж хэлж байгаа ч дуулдана лээ.
Мэдээж хямралын нөлөө их байсан ч олон жил улс төрийн сахилга бат гэж юмгүй явж ирсний горыг хөөрхий бидний монголчууд эдэлж, макро эдийн засгийн мэдлэг, бодлогоор засаг нь дутсаар л байна. Ийм үед амьдралын хар ухаан хэр “хол” явах вэ гэдэг асуултанд хамгийн шударга хариуг хайгаад үз дээ.
Хөгжсөн, эдийн засаг нь тогтвортой улс орнуудын сэргэлт, өсөлт, уналт ерөнхий сайдаас илүүтэйгээр сангийн сайдын нэрээр бичигддэг юм билээ. G20-ын орнуудын сангийн сайдуудын CV-г зорьж хараарай гэж хэлмээр байна. Тэдний боловсрол нь хаана ч топ гэж зөвшөөрөгдөнө. Санхүү-эдийн засаг, худалдаа, хөрөнгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн зэрэгтэй, бичсэн бүтээлүүдтэй, мөн чиглэлээрээ хувийн секторын томоохон туршлагатай, дэлхийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудад ажилласан, дэлхийн нэр бүхий хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд нөлөө бүхий хүнээр нэрлэсэн гэх мэт намтартай байдаг.
Хоёр хөршөөрөө жишээ авъя:
БНХАУ. Сангийн сайд Лоу Живэй. Chinese Academy of Social Sciences-д эконометрикийн чиглэлээр магистр хамгаалсан. Өмнө нь Санхүү Худалдааны хүрээлэнгийн захирал, Сангийн дэд сайд, China Investment Corporation-ны ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал, Төрийн Зөвлөлийн дунд болон жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих тэргүүлэх бүлгийн дэд захирал болон бусад алба ажил хашиж байсан. “Time magazine” – дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн нэгээр нэрлэж, “Forbes Magazine” – “Powerful People 2010” жагсаалтын 30-д, “Bloomberg Markets Magazine” – нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 50-д гэх мэт жагсаасан.
ОХУ. Сангийн сайд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Антон Силуанов. Москвагийн Санхүүгийн их сургууль төгссөн. Төсвийн бодлого сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь Сангийн яаманд санхүүч, ахлах санхүүч, ерөнхий санхүүч, ерөнхий эдийн засагч, хэлтсийн орлогч дарга, зөвлөх, газрын орлогч дарга, Макро эдийн засгийн бодлого, банкны газрын дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Санхүүгийн их сургуулийн санхүү эдийн засгийн факультетийн декан, ОХУ-ын “Сбербанк” банкны хяналтын зөвлөлийн гишүүн гэх мэт ажил алба хашиж байсан. ОХУ-ын тэргүүн шагналуудыг хүртсэн.
Салбартаа дагнасан, олон жилийн туршлагатай, үнэмлэхүй зөвшөөрөгдсөн эрхмүүд бодлого барьж байгаа ийм жишиг хаяа бөөрөнд маань гэхэд л байна. G20-д хоёр хөршөөс маань гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, Их Британи, Америк, Европын Холбоо зэрэг багтдаг. Үнэмлэхүй хүчирхэг орнуудынхыг ойлгомжтой гэж үзээд бидний төдийлөн авч үздэггүй зарим орны сангийн сайдуудын намтрыг товчлон сонирхуулъя.
Бразил. Санхүү, Нийгмийн Аюулгүй байдлийн яамны сайд Энрике Мейреллес. Рио-де-Жанейрогийн Холбоотны Их Сургууль, бизнесийн удирдлагын магистр, хүндэт доктор. Өмнө нь BankBoston банкны дотоод гадаад гүйлгээний хэлтэс, ТУЗ-ын гишүүн, Бразил дахь салбарын захирал, Олон улсын BankBoston банкны захирал, FleetBoston Financial’s Global Banking-ны захирал, Бразилын Төв банкны захирал, J&F Group-ын захирлын зөвлөлийн гишүүн байсан.
Банкны эдийн засгаар дагнасан туршлагаараа мөнгөний бодлогыг маш зөв барьж, инфляцийн түвшинг 2 дахин, зээлийн хүүг улсынхаа түүхэнд байгаагүй доод түвшинд хүртэл бууруулж байжээ. АНУ-гийн ерөнхийлөгч асан Билл Клинтоны шүүхийн хэрэгт оролцож явсан туршлагатай. Лондоны The Banker сэтгүүл Америк тивийн шилдэг “Төв Банкны ажилтан”-аар нэрлэж, Латин Америкийн “банкны шилдэг ажилтан”, “Bravo Awards”-ын Оны шилдэг санхүүч, “Emerging Market Awards”-ын Латин Америкийн шилдэг “Төв банкны ажилтан” болж байсан.
Индонез. Сангийн сайд Шри Муляани Индравати. Индонезын их сургууль, Иллинойсын их сургуульд суралцсан. Эдийн засгийн доктор. Өмнө нь АНУ-гийн Олон улсын Хөгжлийн агентлаг, Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд ажиллаж байсан. 2005-2010 онд мөн Сангийн сайдаар ажиллаж байсан.
Энэ үедээ ДНБ-ний 60%-тай тэнцэхүйц улсын өрийг ДНБ-ний 30%-тай тэнцэхүйц болтол бууруулж, гадаад валютын нөөцийг өмнө хэзээ ч хүрж байгаагүй 50 тэрбүм ам. доллар болгосон. Сангийн сайдаар ахин томилогдож ажиллаж байгаа. “Forbes magazine” дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 2 удаа, “Emerging Markets” сонин Азийн оны шилдэг сангийн сайдаар нэрлэж, Индонезын хамгийн хүчирхэг эмэгтэй болж байсан.
Турк. Сангийн сайд Надзи Аба. Истанбулын их сургууль, Улс төр, эдийн засгийн боловсролын факультетад суралцсан. Өмнө нь Туркийн Хяналтын зөвлөлийн санхүүгийн байцаагч, Орлогын ерөнхий удирдах газарт хэлтсийн менежер, Төсөв, санхүүгийн хяналтын газрын ерөнхий захирал, Сангийн яамны нарийн бичгийн дэд дарга, Парламентын гишүүн байсан.
Гэх мэтчилэн харахад Сангийн яам бол онцгойлон мэргэжлийн яам байх учиртайг хэлж байгаа юм. Энэ нарийн зарчмыг алддаггүйдээ G20 хүчирхэг байдаг нь гарцаагүй. Улс орны хөгжлийн түвшин эдийн засгаасаа л хамаарч байдаг учраас гол бодлогоо гарцаагүй мэргэшсэнд нь даатгадаг байж таарна.
Чойжоо улс төрд туршлагажаад байгаа нь мэдээж. Хар ухаанаа өөрөө ч тунхагласан. Гэхдээ чухам нэг үнэн бол улсын эдийн засгийн бодлогыг улс төрөөс, хувь хүсэл зоригоос, өргөсөн хандив, албаны тохирооноос ангид, мэргэжлийн яам барих ёстой. Макро эдийн засаг гээч шинжлэх ухааныг хувийн аж ахуйн туршлагаар хэмжиж, улс төртэй хутгаад байж хэрхэвч болохгүй байж таарнаа даа. Ухаандаа, эдийн засгийн модулиудыг зөв байршуулж уншдаг, анализ хийж, нүүдэл хардаг, гаднын сангийн сайдууд болон валютын сангийнхантай тэдний хэл, мэргэжлийн томъёогоор ярьдаг байх нь Сангийн сайдад байх учиртай энгийн шалгуур.
Эцсийн дүндээ Сангийн яам бол яавч мэргэжлийн яам л байх учиртай гэж хэлэх гээд байна. Эдийн засгаа унагаж, төсвийн зардлаа зах замгүй хэтрүүлчихээд өр зээл гуйх хэрнээ зэсээ дэлхийн зах зээлийн ханшаас 5 дахин бага үнээр зараад сууж байгаа ийм л улс оронд бид амьдарч байна. Системээрээ хямарсан засаглал, сүлжсэн торондоо орооцолдож барьцаалагдсан бүлэглэлүүд, том хараа – нарийн мэдлэг дутуу, хар бяр амтагдсан эрх мэдэл… Ийм л зургаар явж ирлээ. Одоо бол сэхээнд байгаа эдийн засагт мэргэжлийн “эмч” хэрэгтэйг зөвшөөрөх нь өлзийтэй байна.
Чойжоо ч хар ухаандаа энэ бүхнийг мэдэж л байгаа.
МҮОНРТ-ийн захирал асан, нийтлэлч Мянганбуугийн Наранбаатар
Сэтгэгдэл0
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулан, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судас хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. НАЙРЛАГА: Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн ханаагүй тосны хүчил /ханасан тос буюу өөх тосыг задлах үйлдэлтэй/ агуулагдсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНД хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. ТА ТУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХДЭЭ: Цусны биохимийн шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах боломжтой. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
хэхэ ичмээр дамшиг нэг байна ,наймааны үе чинь галавын хэрэг ,аймаар юм аа хаха монголчуудыг хүндэтгээд зайлаад өгөх ухамсартай баймаар юм .ОУВС-ийн хамгийн ашиггүй хөтөлбөрт хамруулсан хорлогч Чойж оо МЭ гахайд л хар ухаантай юм байгаа биз зайл зайл хулгайч . МАН мэргэжлийн хүнээ тавь
Гал тогооны генералыг Жанжин Штабт томилоод цэрэг эрс амь аа алдаж байна , гэтэл Монгол улсын эрдэнэсийн санг хар ухаантай хүнд бариулаад ,бид хаш аа өнхөрөх вэ ?
харваас хог новш
Narmsigaa neelguuleed Zi Enkhboldoos uuchlal guidag gar mon uu? dahin narmaig ni neegeed har Choijoogoos uuchlal guilga.
Намдаа 2 тэрбумыг хандивлаад Сангийн сайд. Одоо 2-ыгоо 4 болгож авах байх даа.
Хар чойжоо хэцvv дэ, саадын суудлыг худалдаж авдаг Монголоос еер орон бхгуй, африкт л ганц нэг бгаа бх
үнэн
Ardiin namd choijoogoos uur sangiin said hiichih hun bhgui dee tegej bgaad suraltsah bailgui dee choijoo
Сангийн сайд нь наймаачин, Их хурлын дарга нь газрын наймаачин, Еренхий сайд нь наймаачин ( Cэлэнгэ аймгийн дарга байхдаа Орос руу гарч наймаа хийдэг)
Наймаачид хаа ч байсан наймаагаа л хийж байдаг гэдгийг санаарай. Энэ үнэн шүү.
Нийслэлийн сэнтийнүүд Энхболд нарын тооцоогоор 68 тэрбум хүрээ биз дээ
Монгол сайхан ухаан ямар ч онолоос илүү, тэр чигээрээ л амьдралын том философи гэсэн үг, тэгэхээр манай Сангийн сайд мундаг эрдэм боловсролтой гэсэн үг шүү. Танд амжилт хүсье
Тэнэгт
Том тэнэгтлээ чи
Том тэнэгтлээ биш. Том сэтгэлээ хөө.
Монгол эдийн засагчдын тоогоороо дэлхийд тэргүүлнэ. Эдийн засагчид хөгжүүлдэг байсан бол хөгжихөөр л болсон. Одоо өөр өөр мэргэжлийн хүмүүсийг ээлжээр тавьж үзэхээс өөр арга байхгүй.
Экс захирал Наранбаатар маш зөв жишиг тогтоох нь байна.Ямар ч албан тушаалтан буусныхаа дараа мэдлэг боловсролоороо нийгэмд эрдэм дэлгэрүүлэх зүйл хийдэг байх ёстой.Ард түмнээ мэдлэгжүүлэх нь бидний нэн тэргүүнд тавигдах чухал асуудлуудын нэг.Бид хэн нэгний тухай бичхээр сайн муу хэлээд эхэлдэг.Бичүүлсэн хүн хөндлөнгийн хүний нүдээр би ямар харагдаж байна гэдгээ ядаж харах бололцоо өгч байна.Монголчууд хэтэрхий намчирхалгүй Монголоо зөв замаар явуулвал хойч үеийхэнд маань, Монгол үндэстэнд хэрэгтэйсэн. Сэхээтнүүд минь бие биенээ зөв дүгнэж сурцгаая, туслая, алдааг нь хэлж байвал яасий?
Энүүний хар ухаан гэж юу байдаг юм. сангийн сайдаа ч хийж чадахгүй. зүгээр нэг наймаачин хүн шүү дээ.
хар захын наймаачин эдийн засагч гэсэн мэргэжлийг гутаасан дорд хийсэн нүгэлтэн
МАН сангийн сайдын суудлыг 1 тэрбумын үнэтэй гээд байсан.Тэр өгсөн 2 тэрбумын 1 тэрбум хаашаа алга болчихов.Миеэ данжаад сэмхэн цохичихсон уу?
ХАР УХААН ГЭДЭГ ӨӨР ЮМ. ХАР ЧОЙЖОО ХАРЫН ҮЙЛЭНДЭЭ САЙН. УРД НЬ ГИШҮҮН БАЙХДАА ХЭД ХЭДЭН ТОМ ХОРООЛОЛ БОСГООД МӨНГИЙГ ХҮҮЛСЭН. КАСК ӨМСӨӨД БАРИЛГЫН ТАЛБАЙ ДЭЭР ЗОГСОНО, ШУУДАЙГААР МӨНГИЙГ ТООЛНО. БАРЬСАН БАРИЛГУУД НЬ ХЭЛ АМ ИХ. ЧАНАР МУУ. СОШИАЛААР ДҮҮРЭН СОНГУУЛИАР ШУУДАЙГААР НЬ МӨНГӨ ТАРААЖ БАЙСАН БАРИМТ БАЙСААР БАЙТАЛ ЯЛ АВАХ НЬ БАЙТУГАЙ САЙД БОЛЧИХСОН ТУУЖ ЯВНА. ХУУЛИЙНХНЫГ ХАЛААСАНДАА ХИЙЧИХСЭН БАЙНА ГЭЖ АРД ТҮМЭН ХАРДДАГ НЬ ҮНЭН ГЭДЭГ. УВСЧУУДЫН МӨНГИЙГ ДУУСТАЛ НЬ СААЧИХААД УБ-ЫНХНЫ МӨНГИЙГ МӨН Л СААВ. УГ НЬ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВБАЛ ДОР ХАЯЖ 15 ЖИЛИЙН ЯЛТАЙ ШОРОНД СУУЖ БАЙМААРСАН. МОНГОЛ УЛСАД МӨНГӨ ХҮЧТЭЙ, АРД ТҮМЭН МЯНГА МЯНГААРАА БАЙСАН Ч ХҮЧГҮЙ. ХЭН Ч БИШ. ЭНЭ НӨХРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИХООЧ.
2 тэрбумыг зараад 200 тэрбумын ашгийг Сангийн сайдын суудлаас унагаанаа гэж.
Монголд шударгаар бизнес хийх орчин байхгүй.Монголд бизнес хийх ганц түлхүүр бол авлигал гэдгийг энэ Наранбаатар гэгч долир үхэр одоо болтол мэдээгүй явж байдаг нь тун харамсалтай.Эсвэл бөгс долоогоод байна уу?
Болор шиг сайд хэрэгтэй та коммунизмаа санагалзаад бна, энэ чинь леберал эдийн засан бие даах хэрэггүй, томд интеграцлагчид
Радиогийн мэргэжилтэй , тэгэхдээ голдуу тарваганы арьс зараад хийчээлдээ суусан юм болов уу! Бас л худалдаад дипломыг авсан байж мэднэ. Төрийн эрх мэдлийг хахуулиар бүүр тодруулбал хууль бусаар авсан байна. Муу ёр шүү!
Манай засгийн газрын мөнгө ихдээд их баян байгаа юм бишүү. Зарим сайд хэдэн тэрбумаар олон жип машин аваад л. Ойн хорхой устгана гээд л бас хэдэн тэрбум төгрөг гаргана гээд л харамсалтай нь хүүхдийн мөнгийг бол өгөхгүй гэж байнаа.
наранбааатар аа чи өөрөө салбартаа мэргэжилийн байж чадлуу хүнийг харлуулах юмаа мөн олж ядах юмаа битгий хуц чи өөрөө бүхэл бүтэн байгууллагыг самарч хаячихаад одоо бусдад гай бололгүй бай чиний мэргэжлийн сэтгүүлч гэж юу байсан юм чиний хажууд чойжоо ёстой хар ухаан байхгүй юу
хар ухаан гэдэг зүгээр л мал гэдэг үгтэй нэг синониом
Сангийн сайдын суудал 2 тэрбумын ханштай болчихсон юм уу? Ерөнхий сайдынх хэд вэ?
хувиа бодсон хар ухаанаар нэг хэсэгтээ амиа аргалж болно. харин ард түмнээ харж явах гэвэл хар ухаан биш шижлэх ухаан хэрэгтэй. өөртөө заяагаагүй өрөвч сэтгэлийг бусдаас бүү орьд бушуухан тус болоогүйтэйгээ адил зайлаад өг
наранбаатар ч сайн нүүдэл хийсэн байна. наанаа магтсан юм шиг боловч Чойжилсүрэн Өөрийнхээ мөнгийг тарааж УИХ-д гарсан, МАН-д 2 тэрбумыг өгч Сангийн сайд болсон гэдгийг нотлож өөрөөр нь хэлүүлж ил болгожээ. Хэ хэ хэ
ene neg erliiz byruu shig ymiig hovh tataad ter uvsad ni avaachaad haychij chadahgui ym bhdaa mongoliin tor zasag . pizdiis iim ymaar iim ajil hiilgej bdag
ЭМЯ сайд Цогтцэцэг тэрбумыг өгсөн.Нөгөө НАМ-ын хөтөлбөр яасан бэ сайдаа хувийн эмнэлэгүүдийг даатгалд оруулах гээд.
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА МАГТДАГ ГЭЖ ҮНЭН ЮМ БАЙНА ШҮҮХЭД ДУУДАГДАЖ БАЙСАН Мянганбуугийн Наранбаатар ГЭЖ ЛУЙВАРЧИН ЧойжилсүрэнД ДОЛИГНОЖ УЛСЫН ТӨСВӨӨС ХУСАХ ЮМ БАЙНА Л ДАА
Захирал асан ч гэх шиг. Тэнэг гар уу үгүй юу
Uraliin PDeediig tegssen injener zaluu khar ukhaantai baikhdaa ch yakhav zaluu khun sangiin saidiig sain khiij baigaa ulam ikh khicheegeerei Choijiloo bolovsrolgyi ukhaangyi khun l ene eguulliig bichsen bna
Сангийн яамыг мөнгөөр худалдаж авсан, мэргэжилийн бус сайдаа хурдан өөрчлөхгүй бол, засгийн газрыг огцруулах хэрэгтэй.
MAN ichij amidraach .Iim sangiin saidtai bj bloh yim yy
Uls ornuudiin aj ahui,uildver buteen baiguulaltin onol hogjlin tuuh,bank sanhuu statistikiin uhaanig sudalj bolovsorson,salbariin sudalgaagaar 10s deesh jil dagnan ajilsan,gadaadad sudalgaa hiij surch amidarch uzsen,ard tumnii amidraliin chanariig l deeshluulehiig l buhiil zorilgoo bolgosn,iim l hun hun sangiin said hiih heregtei l dee,har uhaan gj bhgui l de,heden tehnik zarj holjson hund bol mongonii uhaan l bgaa bh,5g 10 bolgoh,10g hori bolgoh,ene bol zahiin banzchind l bdag har uhaan.shal hamaagui oilgolt
Хийж байсан хамгийн том албан тушаалаа нэрийнхээ өмнө бичдэг жишиг гаргацгаая. Наранбаатарыг дэмжиж байна.
Ene hun tiim sain hun um bol tost toson bumbiin nuruunii baigaliin togtotsoor oroldohgui l bsan. Bayn hun bish balagtai hun shuudee. Ooriinhoo toloo ajillaj bgaa bhaa.
CHOIJOO BOL MUU UVS HUN. HIIJ BAIGAA UILDEL N BUGD MUU BAS BURUU. AMIDRALGUI TUR ZUURIIN YAG BURUU ISHILSEN SUH SHIG. MORDOHIIN HAZGAI. AZGUI CH ARD UM DAA BID.
сангийн сайд гэж хэлэхээргүй хүн харагдаж байна. наймаагаа хийж үз.
Энэ Чойжилсүрэнг МАН их мөнгийг нь авсны шанд сайд болгожээ. Сонгуулиар бэлэн мөнгө тарааж явсныг нь бодсон ч Чойжилсүрэнг "хар ухаантай" гэхээсээ "хахууль ухаантай" хүн гэж тодотговол зохих мэт санагдана.
МАНАЙ ЦООЖОО ГУАЙ ШИГ УХААНТАЙ ХҮНИЙГ ХААНААС Ч ОЛОХГҮЙ АГУУ ХҮН АГУУГААРАА БАЙДАГ ЮМ БАЙНА ха ха
omhii guilgachin yhryyd munharsan mankuur booluudaa huurch ar hudargaar ni hulgai luivraa uraldan amjuulj gadaad ezdiinhee bogsiig dolooj hulgain zoosoo gadaad dahi bankindaa nuuna
Монголын ард түмэнээс урваж нуруугаа харуулсан хазгай хэлтэн Чойжилсүрэнг шонд дүүжил. Өөр хэлэх юм даан ч алга.2 тэр бумын суудлаа өгөөд тонил.
Чойжоо үнэхээр Итгэлт баян шиг хар ухаантай, 2тэрбумыг хандивласан бол 20-г босгох нөхөр дөө.Даанч ард түмнийхээ төлөө биш амин хувьдаа л тууна л даа