sonin.mn

- Бизнес эрхлэгчдийн горьдлогод эдийн засагчид ийм тайлбар өгч байна -

Манай улсад өнөөдөр аливаа нэг бизнес болон үйлдвэрлэл эрхлэхэд гол санхүүжилт нь банкны зээл байдаг. Жишээ нь, судалгаагаар жижиг, дунд бизнөс эрхлэгчид санхүүжилтийнхээ 70 хувийг арилжааны банкуудаас зээл авч хангадаг, үлдэх хувийг хөнгөлөлттэй зээлийн бусад эх үүсвэрээс бүрдүүлж, найз нөхөд, хамаатан саднаасаа бага хэмжээний санхүүжилт авч байж үйл ажиллагаагаа эхэлдэг гэсэн байна.

Гэтэл бизнесийн гол санхүүжилт болсон зээл авахад манайд хүү нь өндөр байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд хамгийн хүндээр тусдаг. Өнөөдөр арилжааны банкуудын эээлийн хүү ямар байна вэ?

Он гарснаас хойш нэгдүгээр сарын байдлаар банкуудын төгрөгийн зээлийн дундаж хүү жилийн 15,5 хувьтай байна. Энэ хэр их өндөр хэмжээ иргэдгийг 4-9 хувийн хооронд байдаг гадаадын орнуудын үэүүлэлт болон 6-9 хувийн хүүтэй эээл байвал болоод явчихна гэж хэлж буй манай бизнес эрхлэгчдийн хүсч байгаа хэмжээтэй тус бүр харьцуулаад үзэхэд хэр өндөр вэ гэдэг нь харагдана.

Гэтэл үүнийг банкныхан 2-3 жилийн өмнөх санхүүгийн хямралтай байсан үеийг бодвол буурч байна гэх. Тэр үед зээлийн хүү 20 хувь гараад байсаан. Тэгэхэд арилжааны банкууд зээлийн нөхцөлөө чангатгаж, зээл олголтоо багасгаж байсан. Харин түүнээс хойш байдал дээрдсэн. Арилжааны банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн.

Гадна, дотны хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Хямралын үеийг бодвол хадгаламж, харилцахын хэмжээ өсч, түүнд нь төрөөс баталгаа гаргаж өгөн эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулсан гэх мэтээр нааштай үзүүлэлтүүд гарсан. Ингэснээр зээл олголт сэргэсэн. Ийм нөхцөлд одоо арилжааны банкууд зээлийн хүүгээ буулгах болоогүй юу? Бизнес эрхлэгчид ингэж хэлж, үүнийг хүсч байна.

Энэ талаар буюу банкууд зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэх, өнөөдрийн зээлийн хүүгийн хувь хэмжээ хэр бодиттой вэ гэдгийг бид “ХАС”, “ХААН” зэрэг зарим банкны зээлийн мэргэжилтнүүдээс тодруулсан юм. Тэд хүүг бууруулах асуудлыг бид сайн мэдэхгүй, харин зээлийн хүүгийн өнөөдрийн хувь хэмжээ бодитойг хэлж чадна.

Бид хүүг бүх зардлаа тооцож бодитоор тогтоож байгаа. Энд эх үүсвэрийн зардал, эрсдлийн түвшин, өрсөлдөгч банкуудын зээлийн хүү, үйл ажиллагааны зардал зэрэг хүчин зүйлүүд орж, тэдгээрийг харгалзан үзэж зээлийн хүүгээ тогтоож байгаа. Тиймээс энэ нь бодит ханш юм гэсэн тайлбар өгцгөөсөн юм. За, тийм байдаг байж, тэгвэл зээлийн хүү буурах асуудлыг хэн мэдэх болж байна вэ.

Энэ талаар арилжааны банкуудын үйл ажиллагааг хянаж, “зохицуулж” байдаг толгой, удирдлага байгууллага Монголбанкныхнаас асуувал Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн нь “Арилжааны банкуудын дунд зээлийн хүүг бууруулах тал дээр бодит өрсөлдөөн байхгүй, явагддаггүй байна. Тиймээс зээлийн хүү дорвитой буурахгүй байна” гэсэн хариу ч юмуу, тайлбар өгсөн юм.

Санхүүгийн сектор тогтворжиж байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авбал дээр гэсэн асуултад Төвбанкны зүгээс “Банк, санхүүгийн үзүүлэлтүүд манайд гайгүй гарч байгаа. Үүнийг урт хугацаанд сайн Харин түүнээс хойш байдал дээрдсэн. Арилжааны банкууд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн.

Гадна, дотны хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Хямралын үеийг бодвол хадгаламж, харилцахын хэмжээ өсч, түүнд нь терөөс баталгаа гаргаж өгөн эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулсан гэх мэтээр нааштай үзүүлэлтүүд гарсан. Ингэснээр зээл олголт сэргэсэн. Ийм нөхцөлд одоо арилжааны банкууд зээлийн хүүгээ буулгах болоогүй юу? Бизнес эрхлэгчид ингэж хэлж, үүнийг хүсч байна.

Энэ талаар буюу банкууд зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэх, өнөөдрийн зээлийн хүүгийн хувь хэмжээ хэр бодиттой вэ гэдгийг бид “ХАС”, “ХААН” зэрэг зарим банкны зээлийн мэргэжилтнүүдээс тодруулсан юм. Тэд хүүг бууруулах асуудлыг бид сайн мэдэхгүй, харин зээлийн хүүгийн өнөөдрийн хувь хэмжээ бодитойг хэлж чадна.

Бид хүүг бүх зардлаа тооцож бодитоор тогтоож байгаа. Энд эх үүсвэрийн зардал, эрсдлийн түвшин, өрсөлдөгч банкуудын зээлийн хүү, үйл ажиллагааны зардал зэрэг хүчин зүйлүүд орж, тэдгээрийг харгалзан үзэж зээлийн хүүгээ тогтоож байгаа. Тиймээс энэ нь бодит ханш юм гэсэн тайлбар өгцгөөсөн юм. За, тийм байдаг байж, тэгвэл зээлийн хүү буурах асуудлыг хэн мэдэх болж байна вэ.

Энэ талаар арилжааны банкуудын үйл ажиллагааг хянаж, “зохицуулж” байдаг толгой, удирдлага байгууллага Монголбанкныхнаас асуувал Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн нь “Арилжааны банкуудын дунд зээлийн хүүг бууруулах тал дээр бодит өрсөлдөөн байхгүй, явагддаггүй байна. Тиймээс зээлийн хүү дорвитой буурахгүй байна” гэсэн хариу ч юмуу, тайлбар өгсөн юм.

Санхүүгийн сектор тогтворжиж байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авбал дээр гэсэн асуултад Төвбанкны зүгээс “Банк, санхүүгийн үзүүлэлтүүд манайд гайгүй гарч байгаа. Үүнийг урт хугацаанд сайн хангаж тогтвортой барих хэрэгтэй байгаа учраас Монголбанк өнгөрсөн онд баримталж байсан мөнгөний бодлогоо үргэлжлүүлэхийн сацуу дунд болон урт хугацаанд тогтвортой байх шинэ бодлого ч барина” гэж байна.

Тэр шинэ бодлого нь юу байх вэ гэсэн асуултад “Өнөөдөр манайд арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа нь бүгд дотоодынх. Гадны нэр хүндтэй, том банкууд орж ирэхгүй байна. Уул уурхайн хөгжил, эдийн засгийн өндөр өсөлтийг дагаад Монголд гадны нэр хүнд бүхий банкууд орж ирэх юм бол Төв банкны зүгээс тэднийг ямар нэг хэмжээгээр хориглох юмуу хязгаарлах бодлого барихгүй” гэсэн юм.

Энэ нь нөгөө шинэ бодлого гэдэг нь бололтой. Гэтэл манайд “ХААН”-аас аваад “ХАС”, ХХБ-д хүртэл япончууд, европынхон болон олон улсын бусад байгууллагууд хувь эзэмшдэг, “Чингис хаан”, Үндэсний хөрөнгө оруулалтын банк оросуудын хөрөнгө оруулалттай байдаг. Тэгэхээр “Дотоодын өрсөлдөөн дээр гадныхан орж ирж нөлөөлөхгүй бол зээлийн хүү сэтгэлд хүрсэн хэмжээнд буурч өгөхгүй байна, нэг ёсондоо Монголын банкуудыг дэлхийн нэр хүндтэй банкуудтай өрсөлдүүлж байж зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ үүднээс олон улсын банкуудын орж ирэх үүд хаалгыг энэ онд нээж өгнө” гэсэн Төвбанкны мэдэгдэл хэр бодитой, амьдралд хэрэгжих зүйл бол оо…?

Зарим эдийн засагчид үүнд эргэлзэж байна. Харин тэд зээлийн хүүг бууруулах талаар юу хэлж байна вэ?

Хүү буурахгүй байгаа шалтгаан манай банк, санхүүгийн салбарт өрсөлдөөн гойд өрнөж явагдахгүй байгаатай холбоотой гэсэн Монголбанкныхны оношоос илүү тэд инфляц өссөөр байгаа нь зээлийн хүүгийн бууралтад сөргөөр нөлөөлж байгааг онцолж байх юм.

Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн ERI-гийн захирал Б.Түвшинтөгс (PhD)-eec тодруулахад:

-Манайд эдийн засаг дахь мөнгөний хэмжээ ихэсэх нь, эсвэл багасах нь гэж ярьдаг. Хэрэв багасах нь гэж байгаа бол банкуудыг аль болох зээл олгохгүй байх тал руу нь бодлого барьж, асуудлыг ингэж шийдээд байна гэсэн хэрэг. Тэр багасаад байгаа мөнгө чинь уг нь нэг ёсондоо Төвбанкны үнэт цаасны оронд зах зээлд зээл болоод гарах байсан мөнгө юм.

Гэтэл тэр мөнгийг Монголбанк үнэт цаас гаргаад өөртөө татаж авчихаад байна. Тиймээс арилжааны банкуудын хувьд Төв банкны үнэт цаас авах уу, эсвэл зээлээ олгох уу гэсэн хоёр сонголтод очоод байгаа юм. Зээл өгөхөөр нэгд, эрсдэлтэй боловч хүү нь өндөр. Төвбанкны үнэт цаасан дээр бол хүү бага боловч эрсдэлгүй.

Энэ хоёрын дунд арйлжааны банкууд орчихоод байна. Тухайн банкны бодлогоос хамаараад хэдийг нь төвбанкны үнэт цаасанд байршуулах, хэдийг нь зээл болгож гарахаа арилжааны банкууд шийдэж байна. Дараагийн асуудал нь хүү бөгөөд энэ дээр манайд нэг төөрөгдөл бүхий ойлголт явагдаад байгааг хэлье. Үүнийг зарим банк бүр эргүүлээд ойлгомжгүй байдалд оруулах сонирхолтой ч болж.

Юу гэвэл Тевбанкны үнэт цаасны хүү өсөхөөр зээлийн хүүг мөн өсгөх ёстой гэсэн ойлголт арилжааны банкууд дээр ажиглагдах болсон. Бодит байдал дээр бол ийм хандлага хаана ч байхгүй. Зээл олголт дээр арилжааны банкууд өрсөлдөх ёстой, тэгэж байж зээлийн хүү тогтох учиртай. Тухайн харилцагчийн эрсдлийн байдал энд хамгийн их хамааралтай.

Хоёрт, зээлийн хүү инфляциас ихээхэн хамаардаг. Жишээ нь, арилжааны нэг банк инфляц өндөр байх үед бага хүүтэй зээл өгчихье гэж бодъё л доо. Тухайн банк бодитойгоор алдагдалд орох нь дамжиггүй. Тиймээс арилжааны банкууд зээлийнхээ хүүгийн хэмжээг төв банкны үнэт цаасны хүүтэй холбож уяах ямар ч ёс байхгүй, тийм байж болохгүй.

Зээлийн хүү Төв банкны үнэт цаастай нэг их хамаа байхгүй. Үүнийг зарим банкуудыг төөрөгдөлд оруулахын тулд ингэж холбож хэлээд байх шиг байна.. Бас нэг анхаарах зүйл бол Төвбанкны үнэт цаасыг цаашлаад банк хоорондын зээл болон торгуулийн хэмжээ зэрэг олон юман дээр мөн уяаж өгдөг. Ингэж холбоод байхаар чинь хүмүүс төөрегдөлд орж, зээлийн хүүг хүртэл холбох гээд байдаг.

Харин төвбанкны үнэт цаас өсөөд мөнгөний нийлүүлэлтээ бид хязгаарлаж чадах юм бол инфляц багасч ирнэ. Инфляц бага үед банкуудын авах бодит ашиг өсеөд ирнэ. Гэхдээ энэ бол зээл хадгалагдсан нөхцөлд шүү дээ. Энэ үед ёстой арилжааны банкууд хоорондоо өрсөлдөөд зээлийн хүү бодитоор буурна. Зээлийн хүү буух гол механизм энд байгаа… гэсэн юм.

Мэргэжлийн хүн ингэж хэлж байна. Инфляц хэт өссөн үед иргэд, аж ахуйн нэгж, компаниуд худалдан авах чадвараа алдаж байгаа төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулж байхын оронд түүгээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эсвэл өөр бизнест хөрөнгө оруулах нь эрсдэлгүй гэж үздэг байна. Тиймээс инфляц огцом өссен үед иргэд, аж ахуйн нэгжүүд банкнаас хадгаламжаа татаж эхэлдэг аж.

Энэ үед арилжааны банкуудаас зээлд гаргах санхүүгийн эх үүсвэр дагаад хумигддаг. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд инфляцийг нам дор, тогтвортой байлгах шаардлага эхний ээлжинд тулгарч байна. Ингэж байж үйлдвэрлэл-бизнес эрхлэгчид банкнаас бага хүүтэй зээл авах нехцөл бүрдэх нь.

Зээлийн хүү ямар байх, буурах эсэх нь ийнхүү улс орны эдийн засгийн дотоод, гадаад байдалтай холбогдож байна. Эдийн засаг тогтвортой байвал зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурах магадлалтай. Эдийн засаг, бизнесийн орчны хувьд ингэж нөлөөлөх нь. Харин яг тухайн арилжааны банкуудтай холбож хэлэх юм бол тэд хэрэв өнөө маргаашийн буюу богино хугацааны өндөр ашигтаа хэт хөтлөгдөөд хадгаламжаа өндөр хүүтэй аваад байвал мэдээж зээлийн хүү тэр хэмжээгээр дээшлээд байна гэсэн үг.

Харин ирээдүйн их ашгаа бодоод урт хугацаатайгаар зээл өгөөд байвал хүү буурах талтай. Чухамхүү үүнийг л манай бизнес эрхлэгчид хүсээд байгаа билээ…

Эх сурвалж: “Бизнес таймс”