sonin.mn

Үнийн өсөлтөд бухимдсан иргэдийн жагсаал цуглааныг МҮЭ-үүдийн Холбоо, түүний ерөнхийлөгч С.Ганбаатар голлон зохион байгуулж байгаа. Хэдий тийм ч тэрээр үнийг бууруулахыг ерөнхийлөн шаардахаас бус яаж буулгах, энд юу буруутай, хэнд хариуцлага хүлээлгэх талаар тун маруухан. Энэ бүдэг бадаг шаардпага нь иргэдийн эсэргүүцэл бүхий тэмцлийн эрч хүч, зорилгыг сулруулсаар.

Тэмцлийн удирдагч уг нь эдийн засагч мэргэжилтэй хүн. Гэвч үнэ өссөнд нэг бол Засгийн газар, Ерөнхий сайдыг, нэг бол шатахуун импортлогчдыг, тэгснээ гурван талт хэлэлцээр болон Засгийн газрын хуралдаан дээр орохоороо Төв банкийг буруутгаж байгаагаас харахад байгаа нэг л онохгүй байх шиг. Энэ нь түүнийг үнэхээр олон нийтийн амьжиргааны төлөө тэмцээд байна уу, эсвэл ирж буй сонгуульд “очков” авахын төлөө “яваад” байна уу гэдэг хардлыг олон хүнд төрүүлээд байна.

Зарим эдийн засагчид түүнийг “Цалин нэм!” хэмээн нийгэмд ил тод мэдэгдэж сайн дураараа дохио өгснөөр үнийн өсөлтийн нэг буруутан нь тэр өөрөө байсан гэх. Учир нь зах зээл хөгжсөн учир мэдэх орнуудад цалинг нийгэмд цочрол өгөлгүйгээр нэмдэг аж.

Эх сурвалж: “Бизнес таймс”