sonin.mn
МОСКВА./TASS/. Олон улсын агаар-сансрын техникийн МАКС-2017 үзэсгэлэнгийн явцад 400 тэрбум рублийн гэрээ хэлцэл байгуулсан ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яамны мэдээлэлд дурдсан байна.
 
“МАКС үзэсгэлэнд оролцох нь зөвхөн нэр хүндийн хэрэг төдийгүй түншийн харилцаа тогтоох ажил хэргийн чухал талбар болж хувирчээ” гэж Оросын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров дүгнэн хэлсэн юм.
 
Үзэсгэлэнгийн явцад гарын үсэг зурсан хамгийн том хэлцэл бол  Sukhoi Superjet 100 загварын 20 нисэх онгоцыг “Аэрофлот” компанид нийлүүлэх тухай тохиролцоо байлаа.
 
МАКС-2017-д нийтдээ 35 орны 180 компани оролцож, хоорондоо 1500 гаруй удаа бизнесийн яриа хэлэлцээ хийсэн байна.
 
Үзэсгэлэнд хэд хэдэн шинэ нисэх онгоцыг танилцуулсны дотор 4++ үеийн МиГ-35 сөнөөгч онгоц, тусгай ажиллагаа явуулах зориулалттай Ми-171Ш-ВН нисдэг тэргийг дурдаж болно.
 
Олон улсын нисэх техникийн МАКС-2017 үзэсгэлэн Москва орчмын Жуковский хотод 7 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж, 452 мянган гаруй хүн үзэж сонирхжээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг