СОЧИ. /РИА Новости/. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдөрт нь баяр хүргэж, "Үнэнч" нэртэй хоньч нохойн гөлөг бэлэглэжээ.
 
“Уулзалтаа би нэгэн сайхан үйлээр эхлүүлэхийг хүслээ. Тун саяхан таны хувьд нэгэн сайхан өдөр болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан би таньд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Мөн эрүүл энх, амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэж уулзалтын эхэнд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хэлсэн байна.
 
Ерөнхийлөгч Владимир Путин нохойнд дуртай нэгэн учраас гадны удирдагчид түүнд нохой бэлэглэх нь цөөнгүй. 2010 онд Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд Баффи нэртэй болгар овчарк бэлэглэж байжээ. Харин 2012 онд Японы Акита мужийн захирагч Оросын зүгээс японд болсон газар хөдлөлт, цунамид тусламж үзүүлсэнд талархал болгон Путинд Юмэ буюу "Мөрөөдөл" нэртэй акита-ину үүлдрийн нохойг бэлэглэж байжээ.
  
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг