АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан билээ. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарлав.
 
Тодруулбал сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарласан юм. Сонирхолтой нь эдний дунд УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нар байгаа нь анхаарал татна. 1997-2001 онд төрийн сангийн 8.3 сая ам.доллароор суралцсан 393 хүн өнөөг хүртэл эргэж холбогдоогүй, сураггүй байгаа юм. Тус байгууллагаас "сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан дараах иргэд Боловсролын зээлийн сангийн /хуучнаар “Сургалтын төрийн сан”/ холбогдох мэргэжилтэнтэй 2017.11.07-2017.12.08-ны хооронд ирж уулзана уу. Заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхаарна уу! гэсэн зар гаргажээ. Иймээс УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг нарт энэ зарыг хүргэж өгөхийг сонгогчдоос нь хүсэж байна.
 
Нэрсийн жагсаалтыг дараах линкнээс үзнэ үү?