Ирэх оны төсөв болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн байр, суурийг сонслоо.
–Ирэх оны төсвийг шахуу хугацаанд баталлаа. Ямар төсөв болов?
-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд тухайн жилийн төсөв хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн бодлогоо тодорхойлох эрх үүрэгтэй. Гэхдээ улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг авч үзэх ёстой. Хувь улс төрчдийн тойрог ч юмуу рейтинг өсгөх маягаар төсвийг хуваарилдаг нь том алдаа. Энэ нь 1989 оноос хойш парламентын түүхэнд алдаа болж ирсэн. Үүнийг засахгүй байна. Үүн шиг ирэх оны төсөв бол өнөө л ээдрээтэй асуудлуудыг гал унтраах арга маягаар шийдэх гэсэн, гишүүдийн амыг таглаж бухимдал уурыг нь дарах гэсэн төсөв боллоо. Түүнээс биш нийгэм эдийн засгийн гол том зорилтуудыг шийдвэрлэх хэмжээний бодлого харагдсангүй.
Тухайн салбарууд дээр сургууль, цэцэрлэг маягаар төсөв суусан. Гэтэл түүний ард аймаг, дүүргүүдийг ялгаад харахад 76 гишүүний сонгогдсон тойрог харагдана. Жишээлбэл, МАН-ын гишүүдийн тойрог дээр хуваарилсан төсвийн хөрөнгийн хэмжээ маш өндөр. Ардчилсан намын есөн гишүүний тойрог дээр туссан хөрөнгө оруулалтын зардлыг харахад эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг л зүйл болсон. Огт хоосон байх юм бол хэл ам болох учраас бага ч гэсэн мөнгө тавиагүй биш тавьсан. Ийм л байдалтай байна. Төсвийн хуваарилалтыг шударга бус хийж болохгүй. Төсвийг зарах үрэх маягаар үрэлгэн байдлаар хандаж байгаа нь эрх баригчдын бодлогын маш том алдаа.
– Тухайлбал, танай тойрог дээр хэдэн төгрөг хуваарилсан бэ?
– Баянгол дүүрэгт нийт дүнгээр харсангүй. Манай 69 дүгээр тойрог дээр таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө хуваарилсан.
–Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр гишүүдэд тараах гэж байсан 72 тэрбум гурван тэрбум болж төсөвт суусан гэх шүүмжлэл байна?
-Манай намын бүлэг төсвийн задаргаан дээр ажиллаж байна. Эндээс харахад гурван тэрбум төгрөгөөр тогтохгүй байна. Эрх баригч намын зарим гишүүдийн тойрогт суулгасан мөнгө 30-40 тэрбум төгрөг байгаа. Гишүүдийн улстөрийн нөлөө нэр хүндээс шалтгаалдаг юмуу мөнгөний хэмжээ янз бүр л харагдаж байна.
–Төсвийн орлого зарлага эдийн засгийн асуудлаа хэр зөв тооцсон бол. Эдийн засгийн өсөлт хэр байх вэ?
-Эдийн засаг өслөө гэж нэг хэсэг улс төр хийлээ. 5.3 хувийн өсөлтийн дөрвөн хувь нь үндсэндээ гадаад зах зээл дээр манай түүхийн эдийн үнийн өсөлтөөс бий болсон. Түүнээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар юм хийгээгүй. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд юу ч хийхгүй нөхцөл байдал харагдаж байна. Гадаад зах зээл дээр Монголын түүхий эдийн үнийн өсөлтөөр бий болж байгаа төсвийн давсан орлого, эдийн засгийн өсөлтийг үр ашиггүй зүйлд цацаж байгаа нь харамсалтай. Хурааж хуримтлуулах олон шаардлага байна. Ирэх онд бондын өрүүд нэхэгдэнэ. Хөрөнгө оруулалтад шийдэх олон асуудал байна. Тэтгэвэр, цалингийн нэмэгдлийг авч хэлэлцэхгүй бол тоглоом биш боллоо. Ганцхан жишээ хэлэхэд, Гэмтлийн эмнэлэг ороод үзээрэй. Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр байдаг эмнэлэг учраас нэг биш удаа орсон. Сувилагч нар нь олдохоо болилоо. Бүгд Солонгос яваад дуусч байна. 24 цаг нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нар үнэхээр хэцүү байна. Өнөөдөр эмч, багш нарын тавьж буй шаардлага зүй ёсных гэдгийг харуулж байна. Төрөөс цалинжуулаад чиг үүргийнхээ ажлыг хийлгэж байгаа бол асуудлыг бодитоор харж, цалин тэтгэвэр, бусад нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх нь төрийн үүрэг.
–Төсөвт халамжинд зориулсан шаардлагагүй ямар зардлууд байна вэ?
-300 мянган төгрөгөөр төрийн албан хаагчид юу хийх вэ. Сарын банкны зээлтэй бол түүнийхээ хүүг нь ч төлж чадахааргүй мөнгө. Ийм мөнгөөр нэг удаагийн гал унтраах маягаар тарааж байгаа нь буруу. Гэтэл бүхэлд нь аваад үзэхээр 55 тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Үүнийг үр дүнтэй зүйлд зарцуулбал асуудлыг шийднэ. Багш, эмч төрийн албан хаагчдын цалинг арван хувиар нэмэгдүүлье гэдэг шаардлагыг манай намын бүлгээс тавьж байгаа. Өндөр хувиар биш юм гэхэд эхний ээлжинд арван хувиар нэмэгдүүлэхэд 55 тэрбум төгрөг, тойргуудад хуваарилсан үр ашиггүй мөнгөнүүдээ татаж төвлөрүүлэх боломжтой. Эдийн засгийн үр ашиг илүү үр дүнтэй харагдана.
55 тэрбум төгрөгөөр цалин нэмэхээ больё гэхэд тэтгэвэр, тэтгэмжийг яагаад нэмэгдүүлж болдоггүй юм. Хуулиараа бол тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг заавал нэмэгдүүлж байх үүрэгтэй. Энэ үүргээ Засгийн газар хоёр жил биелүүлсэнгүй.
–Энэ удаагийн парламент хангалттай ажиллаж байна уу. Үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?
-Улсын Их хурал намрын чуулган эхэлснээс хойш нэг ч хууль батлаагүй. Төсвийн хуультайгаа зууралдаад таарлаа. Мөн эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32, 33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. Би бол энэ удаагийн намрын чуулганы үйл явцад “нойл” үнэлгээ өгнө. Ер нь энэ парламент ажиллах чадамжгүй байна. Шаардлагатай гэж үзвэл тарахад ч гэмгүй. Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа учраас улс орны эдийн засаг нийгмийн асуудлыг самарч, төрийн тогтворгүй байдлыг бий болгочихоогүй дээрээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж яаралтай тарах ёстой. Дараагийн нөхөн сонгуулийг явуулж чадварлаг, илүү бүтээлч парламентыг сонгож гаргаж ирэх нь зүйтэй.
–Хэрэв УИХ-ыг тараах бичиг гарын үсэг цуглуулбал та зурах уу?
-Би гарын үсэг зурна. Дэмжинэ.
–Элчин сайд нартай холбоотой асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. С.Баяр өргөдлөө өгөөд 3-4 сар болсон. Мөн Б.Хурцыг Элчин сайдаар томилогдохыг шүүмжилж байгаа хүмүүс ч цөөнгүй байна?
-Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг нарийн сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Элчин сайд С.Баяр өргөдлөө өгсөн гэж дуулсан. Одоо болтол энэ талаарх асуудал орж ирээгүй байна. Б.Хурцын хувьд Солонгост суух Элчин сайдаар томилогдохоор Засгийн газраас дэмжсэн гэсэн.
Ц.Нямдорж, Б.Хурц хоёр харилцан биенээ байн байн ярьж байна. Нэг шүүмжилж байгаа субъект нь Хуулзүй, дотоод хэргийн сайд болчихсон. Нөгөөх шүүмжилж байгаа хүн Элчин сайдаар томилогдох гэж байдаг. Ийм л байдалтай байна.
–Таны санаачилж буй Хүүлэлтийн эсрэг хууль батлагдвал банкны зээлийн хүү хэд хүртэл буурах боломжтой вэ?
-Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хувьд өндөр хүүтэй зээлийн дороос босч чадахгүй байна. Банкны зээлийн хүү өндөр, зээл олгох явцад янз бүрийн шимтгэлүүд авч байна. Энэ бүх мөнгө хүүлж буй хэлбэрүүд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлж байна. Арилжааны банкуудын дундаж хүү 35-36 хувь байна. Банк бус санхүүгийн байгууллагуудынх 60-70 хувьтай. Мөн хадгаламжийн хүүнээс арилжааны банкууд асар өндөр хуримтлал үүсч байна. Миний авсан мэдээллээр зургаа гаруй их наяд төгрөг байна. Энэ их мөнгө ямар ч эргэлтгүй үхмэл байдалтай. Банк 2-3 дахин нугалсан хүүгээр эргээд иргэн аж ахуйн нэгжүүдийг шулж байна. Тиймээс банкны хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийг санаачилсан.
Хадгаламжийн хүү буурахаар хөрөнгийн зах зээл рүү мөнгөн урсгал нэмэгдэж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын салбар сэргэх зэргээр эдийн засагт үр ашигтай эерэг үр дүн гарна. Арилжааны банкуудын хүүгийн дээд хэмжээг 18 хувь буюу сарын 1.5 хувь байхаар тооцсон. Банк бус санхүүгийн байгууллагын хүү 35 хувь байхаар төсөөлж оруулж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагын хүүг нэг дахин буулгах бололцоотой. Аж ахуйн нэгж иргэдийн эрх ашиг, улс орны эдийн засгийн маш том үр өгөөжтэй.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ тэнэг гахай үхэж далд ороосой.
МУУ БҮХНИЙ ЖИШЭЭ БОЛСОН АДГИЙН АМЬТАН. ЯАХАВ ДЭЭ ХҮН ГЭМЭЭ МЭДЭХГҮЙ ТЭМЭЭ ГЭДЭГЭРЭЭ МЭДЭХГҮЙ ЭЭ ГЭЖ.
76 ZAILAA
ТАРЦГАА ТАРСАН НЬ ДЭЭР
Таарсан нь дээрдээ. Наад мангар ууд чинь чадахгуй юм байна.
С Эрдэнэ нэрээ татчаач. Хун амьний хэрэгтэн ялтан минь Баттулга гологоо дагуулаад шоронруугаа явж ЖАНГАА идэцгээ
За, одоо эмч нарыг турхираад эхэллээ. Ажил хаялтыг АН зохицуулж байгаа гэдэг нь ил боллоо.
УИХ нэртийг шуудхан л тараах хэрэгтэй. Менгеер сонгогдсон булдруунуудад таарах таар шуудайг нь емсгеед явуулбал таарна. Харин Эрдэнэ ван сайн удирдаад яваарай. Тэгвэл дахин сонгогдох болно шуу хе.
УИХыг хэн тарая гээд байгаа юм тэр нь оороо нэрээ татчаач. Ер нь АНы дебилууд байхгуй болвол Монгол хурдан холдээрээ босон ш дээ
АН-хан сөнөтүгэй
Та нар Монголын эдиын засгийг самраа биз лээ!
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7
Онжаваа араас нь чулуугаар цохиж,авгайгаа 8 давхраас араас нь түлхэж амьдралд нь гарын үсэг зурсан даа.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА НЬ АЛУУРЧИН ЮМ УУ? Ял шийтгэл хулгай дээрэм хийгээгүй хүн энэ улс төрд байна уу? Ийм хүмүүсийг яах гэж сонгодог юм бэ?
ГЭМТ ХЭРЭГ БҮХНИЙ ОРОЙД НЬ ГАРЧИХСАН УЧРААС АН ДАРГА ХИЙЖ БАЙГАА БАЙХ
эНЭ ХҮНИЙГ СОНГОСОН баянгол дүүгийн иргэд хөдөлморчид л мэдэж байгаа Авгайгаа ална уу, болконаас түлхэн унагана уу энэ хүний дурын хэрэг болсон юм шиг байна лээ Эрдэнэ бол БАРОКОНЯР ЭНЭ ХҮНЭЭС АНАРХИСИЗМ ХЭН ХИЙЖ БАЙДАГ ЮМ
Parliamentiig taraah ni zuv shiidel shuu. odoo taraagaad Ardiin Ih Hurlaa baiguulaad Undsen huulia shinechlelii.
Эрдэнэ одоо дуугүй байвал дээр өөрөө өчнөөн газар хүүхдийн нэрээр авчихаад өөрийн хувийн барилгуудаа барьдаг.ЧИНГЭЛТЭЙ дүүргийн НДХ-н барилгыг 2013 онд нурааж оронд нь 3 давхар цэнхэр байшин бариваа.Хагас газар дээр нь өөрийн хувийн барилгаа бас бариад түүний түрээс гэж зөндөө мөнгө авч байна.Зөвхөн 1-р давхрын хагасын түрээс 1000000 шүү дээ.
ERDENE BOL ZUUN BAYANGIIN TSERGIIN ANGID AJILLAJ BAIHDAA BUCDIIG TOOSGOOR TSOHIJ AMI NASIIG HOHIROOJ BAISAN GEMT HEREGTEN OOROO ZAIL ARDCHILSAN NAMIIN GISHUUD HUN AMINII GEMT HERGTENEER UDIRDUULJ BAIGAA UUNEES SALA
МАН төсөв баталдаг, намын даргаа сонгодог, боловсон хүчин томилдог гээд бүх юм нь авилгалд үндэсдэсэн байдаг болохоор үнэхээр амьдрал нийцэхгүй. Бүр МАН-ын алхам бүр нь хорлонтлй болж байна. Одоо бүр сүүлдээ гадаад орон суух элчин сайдаар нэрт авилгалч, хүний хулгайчийг томилох гэж байна. Монголын авигалчид хүний хулгайчийг Өмнөд Солонгос руу шидэж тэдний ардчилалыг гутааж Хойт Солонгосыг далдуур дэмжиж эхэллээ.
ene yyl ingej yabax xyn bis ichix nyyr gej baixgyi Yyriin tyea gegeg xylgaichtaigaa niilj ey xiiseniig xymyys yardag em bilee
АН тарах хэрэгтэй.
та ажлыхаа заваар цаг тутам ROLL дараад бага ч гэсэн BITCOIN той болоорой. Доорхи линкүүдээр ороод ROLL дарна. Цаг тутам дарна. 1….. http://freedoge.co.in/?r=1380636 2 https://coinfaucet.io/Account?r=tYXvS6bec2J 3 https://freebitco.in/?r=9149702
uvsiin bvleglel 42 say dolloriin shahaaaa . nymdorjiig. ardchilsan namiin dorligjavtai hamt gedegiig Hurts zvgeer ch . heleegvi baihaaa . . ene bol. hurts 1 vg tsuguilgahad . 65 iin bvleglel nam lantuuduulan yralztal garaa urgun hurtsiig . elchin bolgoj bgaa g haraa biz ... . aluurchin munhorgil sandran sheesen ni duslan hurliig hazlttai huraldii gej orlih duun .... . . naad . ih hural gej . ogiudas hurem . ugaadsuudiin usiiig tatah tsag bolson. ard tvmeeen . . . dorligjav. erdent vildveriin darga baihdaa . erdentiiig zalgij deeremdsen hulgaich shvvdee . . nymdorj . hurtstai . eregchin emegchinee vzehee gaihaj baisan dagz . shingee gadagshluulsan boojgoi chalchiigaad . alga boldiim bn
AN namiin novwshnuud ichihgui saihan yrih yum yrisan shigee hiidegsen bol ta nart itgeh yumsan
АН ийм суурь тавиагүй бол энэ улс орон ингэж дампуурахгүй байсан танай намын үед ганц ч цалин нэмэгдээгүйгээр барахгүй бүгдээрээ хувааж цуслаа биз дээ одоо ямар ацаараа цалин нэм гээд бахираад байгаа новш вэ
Энэ парламент нэг л бишээ. Тэгээд сайд нар нь бүгд давхар дээлтэй. УИХ тарах нь дээр дээ.
ЭР ХУРГА
ЭР ХУРГА
ЭР ХУРГА
Өмчид хязгаар тогтоогоод нийгмээ өөрчлөх болсон доо.
Өмчид хязгаар тогтоогоод нийгмээ өөрчлөх болсон доо.
Erdene medeej ustgah ymand hamgiin turuun gariin useg zurna hoer hunii amiig tasalsan gene uu