МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАР ЖАГСААЛТАД ОРСОН ТУХАЙ
Жагсаалтад яагаад оров?
Хэнд ашигтай вэ?
Хэнд хохиролтой вэ?
Учгийн тайлал, шийдэл.
Оффшорт нуусан мөнгөн хөрөнгийг ил болгох, улс оронд нь татан төвлөрүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болсон тухайн улс оронд нь татвар төлөгдөж байх зохицуулалт олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлаж үр дүнд хүрэх боломжтой. Уг асуудлыг 2016 оны 2 дугаар сарын 26-27 өдрүүдэд Шанхай дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар дэвшүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 14-15 өдрүүдэд Вашингтон дахь хуралдаанаар G20 улсуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын хуралдаан сайшаан баталж, энэ нь BEPS Үйл ажиллагааны чиглэлийн үндэс болсон билээ. Улмаар BEPS /Base Erosion and Profit Shifting/ буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахыг таслан зогсоох багц хөтөлбөрийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага OECD болон G20 улсууд хамтран боловсруулж, 2016 оны 6 дугаар сард BEPS Үйл ажиллагааны чиглэлийг баталсан юм.
BEPS нь ашгийг эдийн засгийн үйл ажиллагаа дутмаг буюу огт үгүй хэрнээ бага буюу тэг татвар бүхий бүс рүү, өөрөөр хэлбэл оффшор бүс рүү зувчуулах боломжийг олгосон татварын тогтолцооны хийдэл, нугалааг арилгах стратеги хөтөлбөр юм. BEPS нь үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгт нэрвэгдэж, хөгжих эсэх нь тэдгээрээс авах эсэх татвараас өндөр хамаарал бүхий хөгжиж буй улс орнуудын хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй жижиг улсууд үндэстэн дамнасан корпорациудын зүй бүс үйл ажиллагааг өөрчлөхөд олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгийг авна гэсэн үг юм.
OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх, амлалт өгөхийг улс орнуудад санал болгоход дэлхийн 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж буй улс хүлээж авсан байна. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Европын Холбоо саналыг хангалтгүй буюу огт хүлээж аваагүй 47 улсын "Саарал", 17 улсын "Хар" жагсаалтыг баталжээ.
Аж ахуйн нэгжийн "тэг" буюу бага татвар бүхий оффшор бүс болох Гернсни, Кэймэний арлууд, Жерси, Бермуд болон Хонконг, Швейцар зэрэг 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө "Саарал жагсаалт"-д багтсан бол Монгол Улс зарим нь оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д бичигдээд байна.
Жагсаалтад орохгүйн тулд Монгол Улсын хувьд дэлхийн бусад 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж байгаа улсын адилаар Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо эхний ээлжинд илэрхийлэхэд хангалттай байв. Гэтэл Сангийн яамны зүгээс /Сангийн дэд сайдын гарын үсэгтэй боловч Сангийн яамны байр суурь гэсэн гарчигтай/ Европын Холбооны BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх талаар амлаж чадахгүй/үүрэг хүлээж чадахгүй гэж эрх бүхий субъектын өмнөөс байр сууриа илэрхийлснээр Европын Холбооны "Хар жагсаалт"-д орох үндэслэл болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оффшортой тэмцэхэд хамтран ажиллах хүсэлгүй байна гэж Европын Холбоо үзжээ.
Сангийн яамны мэдэгдэл хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон хууль эрх зүйн зохих орчныг бүрдүүлэх эрхтэй УИХ-ын эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. УИХ болон Засгийн газар татварын орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ зөвхөн улс төрчид бус, бизнес эрхлэгчдийг ч бас оффшорт мөнгө зувчуулж, татвараас зайлсхийхийн эсрэг Оффшорын эсрэг бүлэг УИХ-д үйл ажиллагаа явуулж байна. УИХ-аас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулж, зөвхөн улс төрчид төдийгүй тэдний хамаарал бүхий этгээд буюу бизнес хамтрагчид оффшорт мөнгөн хөрөнгө байршуулж, татвараас зугтахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт хийлээ. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс шаардсаны дагуу Засгийн газар Оффшор улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчилж баталлаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын парламент, Засгийн газар BEPS Үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. Цаашид үүнийгээ улам гүнзгийрүүлэх шаардлага ч бий, боломж ч бий. Ийм байхад BEPS-тэй холбогдож Монгол Улс хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д орно гэдэг байж боломгүй зүйл юм. Европын Холбоо жагсаалтуудыг эцэслэн баталж, албан ёсоор зарлахаас өмнө BEPS-д хангалтгүй амлалт өгсөн үндэслэлээр "Хар жагсаалт"-ын төсөлд бичигдээд байсан Турк Улс амлалтаа сайжруулснаар "Саарал жагсаалт"-руу орсон байхад Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх амлалтыг огт өгч чадахгүй гэсэн Сангийн яамны мэдэгдэл Монгол Улсын нэрийг "Хар жагсаалт"-д тамгалж орхив.
Тэгвэл BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд ашигтай вэ?
Монголыг эдийн засгийн мөлжлөгт оруулсан Оюу Толгойн гэрээг баялгийг шавхаж дуустал нь хэвээр нь үргэлжлүүлж, бодит ашгийг нууцлах зорилготой Рио Тинто тэргүүтэй үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсыг баялгаа шударгаар хүртэх олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэгээс ангид байлгахыг хүсч байна. Үндэстэн дамнасан корпорациудад OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэл бус ОУВС-ийн тайвшруулан угжих хөтөлбөр ашигтай. Учир нь BEPS-т хамрагдсанаар Монгол Улс байгалийн баялгаасаа зохих үр ашгийг хүртэх замаар хямралаас гарч цаашид эрчимтэй хөгжих бол ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар их хэмжээний гадаад зээлээр амь тариа залгуулж, үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн мөлжлөгийг түр мартагнах болно. Ингээд эцэст нь баялаг нь дуусч, оронд нь их хэмжээний гадаад өртэй үлдэнэ.
Хоёрдугаарт, оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдэд ашигтай. Тэд Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нуугдмал хөрөнгө нь илчлэгдэхээс асар их айдастай байна. Европын Холбоо Монгол Улсыг Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг /BEPS Inclusive Framework/ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагаанаас ангид 17 улсын "Хар жагсаалт"-д оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх, оффшор бүсэд мөнгөн хөрөнгө зувчуулахын эсрэг бусад улстай хамтран ажиллах хүсэлгүй улс гэж үзсэн юм. Гэтэл оффшор бүсэд хөрөнгөө нуусан улс төрчид болон тэдний хамаарал бүхий бизнес этгээдүүд үүнийг Монгол Улс өөрөө оффшор боллоо, оффшорыг үзэн ядах хэрэггүй, оффшорын эсрэг тэмцэгчдээс болж хар жагсаалтад орлоо, оффшор бол бизнесийн эрүүл шийдэл гэх мэт суртал ухуулгыг түгээж эхэлжээ. Үүнийг хэн, ямар хэрэгслээр түгээж байгаагаас захиалагч эздийг төвөггүй харж болно.
Гуравдугаарт, оффшор бүтцийг ашиглаж, татвараас зайлсхийгч бизнес эрхлэгчдэд ашигтай. Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын 80 хувь нь оффшор бүсээс байна хэмээж эдийн засгийн өсөлтийн нэг хүчин зүйл болсон хөрөнгө оруулалтын ач холбогдолд дөрөөлж, хууль бус үйлдлээ хамгаалах оролдлогыг тэд идэвхтэй хийдэг. Аливаа хэлбэрээр татвараас зайлсхийхийг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хориглосон байдаг. Төрөөс бүх төрлийн үйлчилгээг авч буй аж ахуй эрхлэгч төрд татвараа төлөх үүрэгтэй юм. Хэрэв зарим хэсэг нь оффшор бүтцээр дамжуулж татвараас зайлсхийвэл энэ нь эдийн засагт тэгш бус байдлыг буй болгож, нийт иргэд, аж ахуй эрхлэгчдийн төрд итгэх, татвар төлөх итгэлийг сулруулдаг сөрөг үр дагавартай.
Харин BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхгүй байх хэнд хохиролтой вэ?
Нэн тэргүүнд Монгол Улсын нэр хүндэд хохиролтой. Дэлхий нийтээр оффшор дахь бохир болон татвараас зугтсан хөрөнгө, мөнгө угаах, терроризм, хар тамхи, зэвсгийн, хүний болон бусад хууль бус наймаатай үр дүнтэйгээр тэмцэхийг эрмэлзэж, үүнд хамтын хүчээ нэгтгэж байхад Монгол Улс хамтын ажиллагаанаас ангид гэсэн хар тамга даруулав.
Үүний зэрэгцээ улсын эдийн засагт хохиролтой. "Хар жагсаалт"-д орсноор Монгол Улсын эдийн засгийг шууд эрсдэлд оруулж байна. Тодруулбал, Европын Холбооны Сангийн сайд нар Монгол Улсын гадаад гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах болон санхүүгийн бусад хориг арга хэмжээ авахыг санал болгоод байна.
Гуравдугаарт, үндэстэн дамнасан корпорациудын Оюу Толгой болон бусад төслүүдийн үр ашгийг шударгаар хүртэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна.
Дөрөвдүгээрт, оффшор бүтцийг ашиглаж хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх ажиллагаа хийж буй улс төрчид болон бизнес эрхлэгчдийг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхэд олон улсын хамтын ажиллагааны бодит дэмжлэгийг авах боломжгүй болж байна.
Одоо яах вэ?
"Хар жагсаалт"-д Монгол Улсын нэр бичигдсэн. Энэ нь анхааруулга, санал буюу урьдчилсан төсөл бус, эцсийн шийдвэр. Үүнийг тодорхой үр дагаврууд дагах тул жагсаалтаас гарахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай. Дэлхийн 100 гаруй улс орон 2018-2019 онд багтааж BEPS 15 багц арга хэмжээг хангахад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулах, олон улсын хамтын ажиллагаанд нэгдэх үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх амлалт өгснөөр хар, саарал жагсаалтад ороогүй. Тэгвэл Монгол Улс хар жагсаалтад орж байж уг жагсаалтад ороогүй улсуудтай адил арга хэмжээг авна гэдэг утгагүй юм.
Монгол Улс татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын конвенциудад хангалттай нэгдээгүй, татварын мэдээлэл ил тод бус, хууль тогтоомж дутуу дулимаг учраас Европын Холбооны "Хар жагсаалт"-д бичигдсэн мэтээр тайлбарлах оролдлогыг албаны зарим хүн хийж байна. Гэтэл манай улстай ижил нөхцөлтэй олон арван улс OECD/G20 BEPS IF буюу Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулахын эсрэг үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлснээр улсынхаа нэрэнд сэв суулгалгүй, 100 гаруй улсын олон улсын хамтын ажиллагаанд нэгдээд байна.
Монгол Улсын байр суурийг Сангийн дэд сайд илэрхийлэхгүй бөгөөд тэрээр эрх бүхий субъектын байр суурийг уламжлах үүрэгтэй. Түүний хувийн байр суурь илэрхийлж Европын Холбооны Зөвлөлийн холбогдох албан тушаалтанд илгээсэн захидлыг залруулах арга хэмжээг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэн яаралтай авах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх хэмжээний үр дагавартай асуудал үүсч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн үйл ажиллагаа явагдаж, ашиг буй болсон Монголдоо татварыг төвлөрүүлэх, байгалийн баялгийн ашгаа шударгаар хүртэх, үндэстэн дамнасан корпорациудын мөлжлөгөөс салах, авлига үнэртсэн ашиггүй гэрээнүүдийг өөрчлөх, оффшорчдыг илрүүлэх, оффшор бүс дэх хөрөнгийг эх орондоо татан төвлөрүүлэх, холбогдох этгээдэд зохих хариуцлагыг тооцох бодит боломж бүрдэх юм.
Энэ дашрамд, бид оффшортой тэмцэх асуудлыг зөвхөн улс төрчидтэй холбоотой төдий бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг холбогдуулж ойлгох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурь ч ийм. Гэтэл Сангийн яамны байр суурь болон бизнес эрхлэгчид оффшорт хөрөнгө байршуулж болох, өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж болох талаар хамгаалсан байр суурь илэрхийлж байгаа УИХ-ын зарим гишүүд, албан тушаалтантай санал нийлэх боломжгүй.
Оффшортой тэмцэх асуудалд зөвхөн улс төрчдийг бус, бизнес эрхлэгчид ч бас оффшорт мөнгө байршуулж, татвараас зугтах явдлыг хамааруулж нийтээрээ ойлгож, үүнтэй үр дүнтэйгээр тэмцэх цаг нь болсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч биднээс үүнийг шаардаж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
Сэтгэгдэл0
Sangiin said bolon dediig n hurdan ogtsruul Ulsiin erh ashigiin esreg yildel hiisen bna shd
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Mongoloos uur ulsad bol iinhuu har dansand oruulsniihn tuluu zuvhun sangiin said bolon ded saidiig geltgui uund hynalt tavij chadaagui zasagiin gazariign ogtsruulna . Herev AH -iin said iim baidald oruultsan bol MAH odiid yaj ulstorjij yaj ogtsuulna gej tsamnaj baih baisann nudend il baina . AH harinchihvym bolgond uls torjood zovlon deer zovlon nemeed baihgui ymdaa hoorhiis !
Луйварчин улс төрчид болон том бизнес эрхлэгчид татвараас нуугдан офшорт бүх мөнгөө хийж түүнийг нь сангийн яам,дэд сайд Булгантуяа нь хамгаалан улс орныхоо нэрийг хар руу шургуулаад шившигийн юм их болж бна. Ямар том толгой вэ? Ерөнхий сайд асан Жасрай гуай,Дуламсүрэн эмээ нарынхаа ачийг ингэж хариулж байгаа нь харамсалтай.Булгантуяагийнхаар бол бүх монголчууд татвараа төлөхгүй байж болох нь ,офшорт мөнгөө нуусан нь давуу эрхтэй,монголдоо мөнгөө байршуулсан нь татвар төлнө гэсэн хууль байхгүйгээс хойш офшорчдын мөнгө ,татвар орж иртэл татвараа төлөхгүй байх нэг арга үлдэж.Төр засаг офшорчидтой тэмцэхгүй бол бид ингэж тэмцэхээс өөр гарцгүй .
... Тэртээх 1985 онд Ю Цэдэнбал тэргүүтэй Монгол Улсын төрийн удирдлагыг Өрнөдийн тавиул ЗХУ ыг нураагч М С Горбачаевын шууд захирамжаар буулгаж Монголыг Хятадад худалдсан цаг үеэс эхлэн Хятадын тавиулууд П Очирбат, Д Содном , Жасрай , Ц Элбэгдорж , М Энхболд тэргүүтэй хужаанууд Монгол Улсын улс төр , эдийн засаг , нийгмийн бүхий л салбарыг ээлж дараатай , бодлого зохион байгуулалттай нурааж устгах , асар их өрийн дарамтанд оруулах элдэв бусын хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан сүүлийн 30 аад жилийн үйл ажиллагааны үр дүнг хамгийн их баярлан хүлээн авч буй хүмүүс нь хужаа , луйварчид , урвагчид бөгөөд тэдний санаа бодлыг хамгийн илээр илэрхийлсэн хужаа этгээд бол Сайханбилэгийн засгийн газрын гишүүн М Энхсайхан мөн болно . Тэрээр өөрийгөө танигдахгүй гэдэгтээ илтэд бардан байж - Түүхч - хэмээх нууц нэрийн дор … Монголд хэн ч туслахгүй бол Монгол дууслаа , ... Монголчуудын нэрээр Хятад Улс , Хятадууд бид бүх дэлхийг захирах болно хэмээн шүлсээ савируулан , бах таваа ханган байж гэнэ алдан хашгирч , Хятад улсын нууц бодлогын илчилж байсан нь саяханы 2015 оны хэрэг болно. Дэлхий дахин тэр тусмаа Монголчуудаа болгоомжлогтун !!! . , ... Инээсэн болгон нөхөр биш , уурласан болгон дайсан биш . ... гэдгийг сайн санагтун. Хөх Тамгат Монголчуудыг толгой дараалан устгах хүсэлтэй , бодлоготой , түүнийгээ идэвхтэй хэрэгжүүлж буй Хятадаас зээл авна , Хятад Улсаас тусламж авах болно хэмээн хашгирсан хэн боловч Монгол Улс , Монголын ард түмний дайсан гэдгийг санагтун . !!! . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
БИТГИЙ МЭДРЭЛТ ХАР ГИЧИЙ
Unen shuu.30 jil mongoliig hedhen luivarchin gadniihantai niilj moljij duuslaa.chi harin mongol bish gadnii gichii yu
Горбачаев Өрнөдийн тавиул байсан юм бол Цэдэнбал бүр ойлгомжтой байж. Ер нь тэр үед Соц систем тэр чигээрээ Өрнөдийн гар хөл байсан юм бишүү
Чи нэг байнга ингэж хийрхэж хан тэнгэрийг хийрхэлдээ оруулах гайхал юмаа. Хамаагуй дуудаад уур хилэндээ ашигладаггуй байхаа монголчууд.
Ayursaihan gishuuniig demjij bna Shudarga, eh oronch zaluu gishuunni ajil amidrald amjitin deediig husehin hamt eruul enh az jargalig eruue
mongolin erh ashgaas deeguur erh ashigtai heden company heden ulstorch bdg ni unen shuu dee
Америкийн жижигхэн хумсны солонд гэхэд Монголчууд татвар толдог эзэн цалиншаас татвараа суутгадаг.Ямар хэцууу юм
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Ayursaihanyg.demjij.bna.mundag.zaluu
ENe.haraagaad.bgaa.offshorchidod.huuliin.hariutslaga.toots
хэн нэгний буруугаас болж хар буртгэлд монгол орлоо гэж бусдыг буруутгах шаардлаггуй байхаа. Харин сангийн дэд сайд ингэж оффшор нэртэй хулгайтай иргэний хувиар эх орноо гэсэн сэтгэлээр тэмцэж бна гэж харагдаж бна. Хулгай дээрэм гадныхантац нийлж хийдэг асуудал туйлдаа хурсэн. Тумний тэсвэр дуусч бгааг хулгай хийгсэд ойлгохын оронд хэн нэгнээс боллоо гэж ярих нь туйлын ухаангуй ичгууртэй гэж харагдаж бна. Еронхийлогч энэ дэд сайдыг емеерех болов уу эсвэл хулгайн сурэгтэй нийлж боорлож унагах болов уу гэдэг сонин бна. Энэ дэд сайд гараад ярья гэхээр оффшорчид болон хуулийхан нийлээд буруутгаад яаж ийгээд шоронд. Жирийн нехед болохоор попчин шоучин гээд тоохгуй. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл нь захиалгаар ар гэр болон еерийг нь допомжлоод хэргийн гол асуудлыг замхуурлаад дуусгана. Манай хэвлэлууд ес жудаг гэж байхгуй болж менгеер худалдагдсанаас сэтгуулзуй доройтож дууссан. Уг нь дэд сайдын талд орж хулгайтай тэмцэж хоточынхоо уургийг сайн биелуулэхсэндээ.
Demjij Bna
Аюурсайхан мундаг мэдлэгтэй хүн бн.Түүнтэй эн зэрэгцэх хүн ойр тойронд нь үнэндээ алга. сайд болсон бол очсон газраа амархаан сэргээж авах байжээ.харамсах л юм.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Энэ Булгантуяа гэгч чинь Оюутолгойд ажллаж байсан тэндхийн эзэдийн бууны нохой байхгүй юү. Энэ Оюутолгойн асуудал цаашид ч Монголд мөн ч их гай тарина даа.
Х.Булантуяа оюутолгойд ажиллаж байсан, петровсын оюунгэрэл авгайн хүн
Bulgantuya yaj yavaad sangiin ded said bolchihov geed gaihaad bailaa. turd 1 ch udur ajillaj uzeegui jaahan huuhen yaj Sangiin yamnii bosgiig davav gej. odoo l uchir ni tailagdaj bna daa
МАН-ын ард түмний элч болгохоор илгээсэн 65 хэлгүй дүлий сэтгэлгүй новшнууд ичиж их хурлын гишүүнээс жанцанноров шиг нэрээ татаач та нар монголчуудад худал амлаж төрийг нь булааж аваад ямар их гай болж байгаагаа ойлгооч 20 онд та нарын толгой дээр ард түмний хараал зүхэлийн аянга бууна гэдгийг бүү март луйварчдын төлөөлөгч болсон та нарт үндсэн хууль, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйн эрхгүй гэдгээ ойлгож навсганахаа зогсоо
Чи ийм л сүрхий мэдэж байсан юм бол Их хурлаараа тэр татварын шинэчлэлийн хуулиудыг нь яаралтай оруулаад батлуулахгүй яасан юм бэ. Албан тушаал эрх мэдлийн төлөө хэрүүл хийсээр өнөөдрийг хүргэж ийм зйүлд хүргээд ганц Дэд сайдад бурууг тохоод өнгөрөх гэж байгаа бол горьдсоны гарз. Юм болоод өнгөрсөний дараа интернетээс хэдэн мэдээлэл цуглуулаад цэцэрхэх хэрэггүй. Цаг хугацаа хэний зөв байсаныг харуулна, мэдэв үү
Аюурсайханд баяр хүргэе. Сайхан цэгцтэй мэдээл байна. Амжилт хүсье.
Сангийн сайд,дэдэнцэр сайд нарыг үтэр түргэн огцруул,МУ-н эрх ашгийн өмнөөс
Огцруул муу хогийг
Ankhnaasaa Khurelbaatariig sangiin saidaar songoj bolokhgui gej eronkhiilogch khorig tavisan. Ter Mongoliin toloo ajillakhgui l khun yum bna
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН / задгай/ аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно. http://btcclicks.com/?r=95b2c5b7
Захчин Элбэгдоржийн бий болгосон ардчилал нь МОНГОЛ оронд анархи капитализмыг амьдруулан монгол хүнийг хүн биш, сүрэг зэрлэгчүүд болгон дэлхийгээр нэг тараан нийгэмд байж болзошгүй төрөл бүрийн анархи урсгал оруулж ирэн монголыг муу монгол болгож байна Хэрэв Сүх жанжин Чойбхлсан , Цэдэнбал амьд байсан бол \миний\ миний хүсэн хүлээсэн нийгэм биш гээд ардуудыг бүүгаа аваад мориндоо гэх байсан ба Ц ЭЛБЭГДОРЖИЙН толой тас цавчих байсандаа
Энэ МАН нээрээ Монголыг ёстой МАНгар харагдуулж байнаа эргүү үхэрмонголчуудаа сэхээч сэргээч хөлдүүнүүдээ эднийг огцоруулж дахин сонгууль явуулах хэрэгтэй
Чалчаад байхаар чавчаад өгөөчээ
Дэмжиж байна. Одоо хийхгүй бол цаг үгүй.
Ayursaihaniig demjideg shuu. Uneheer shudraga bus zuiliin esreg er zorig gargaj shudraga ajillaj eh ornoo avraarai
Аюурсайхандаа их баярлаж байна. Ийм мэдлэгтэй сэтгэлтэй залуус улсаа аврах болно. АЮУРСАЙХАНД ард олныхоо гэсэн гэгээн их үйлсэд амжилт хүсье Ард түмэн чамайг харж ,их итгэл найдвар тавьж байгаа шүү
Энэ бол татварын шинэчлэл бодлогыг ажил ямар хэмжээнд яваадаа авсан үнэлгээ л дээ. Уг энэ ажлыг хариуцдаг мэргэжилтэн олон л байгаа. Харамсартай нь тэдэнд хүсэл сэтгэл даанч алга даа.
Хувийн хоорондох ноцтой зээлийн санал ТАНЫ АЖИЛЛАГАА !!!!! ӨӨРИЙГҮЙ !!!!! Яаралтай мэдээ Бүх хүнд ноцтой хувь хүмүүсийн хоорондох зээл Миний мэйл хаяг: .. gomezalejandro3700@gmail.com Бид бүх ноцтой, шударга хүмүүст хандан 5000 монгол мөнгөнөөс хамгийн дээд тал нь 10,000,000 монгол зээлийг санал болгож байна. Илүү сайн ойлголцохын тулд бидэнтэй холбоо барина уу. имэйл: .. gomezalejandro3700@gmail.com Миний whatsapp: .. +5493489686270