sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байдлаа хадгалах нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийхийг Умард Солонгост ятгах боломж олгох юм” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал одоохондоо шийдэгдээгүй байгаа хэдий ч тус улс хүчтэй шахалтад орж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байдлаа хадгалан үлдсэнээр Умард Солонгосыг дипломат арга замд дэвшүүлэн орох боломжийг нь нээж, бодитой яриа хэлэлцээ хийхээс өөр аргагүй байдалд хүргэж болох юм” хэмээн А.Гутерриш мэдэгджээ. 
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг