sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталжээ. Тус хурлыг хаалттай хуралдуулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаж хаалттай горимоор хуралдуулахаар болсон юм.
 
Батын Хурц нь 1969 онд төрсөн. 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.
 
 
Э.Сүрэн