Төв /МОНЦАМЭ/. “Яндашгүй тал” ХХК ус нөөцлөх зорилгоор 30 метр өндөр бүхий 200 гаруй тонн мөсөн уул бүтээжээ.
“10 мянган мод тарих” төслийн хүрээнд тус компани Төв аймгаас Дундговь, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал явах зам дагуу “Өндөр дов”-ын ойролцоо ийнхүү мөсөн уул босгосон байна.
Дээрх мөсөн уулыг байгалийн мөсөн тогтоц гэх мэтээр цахим ертөнцөөр шуугьсан. Тэгвэл “Яндашгүй Тал” ХХК-ийн захирал Ш.Баярбат ярихдаа, “Мөсөн уул нь ямар ч байгалийн тогтоц биш, хиймлээр хийсэн.“10 мянган мод тарих” төслийн хүрээнд хавар модны усалгаанд хэрэглэх зорилгоор мөсөн уул босгосон. Бүр зарим хүмүүс байгалийн тогтоц хэмээн ташаа мэдээлж очиж мөргөл үйлдэх мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан. Тиймээс энэхүү ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг нийт иргэдэд анхааруулъя” гэв.
Төв аймгийн “Яндашгүй Тал” ХХК “10 мянган мод тарих” төслийн хүрээнд мод услах зориулалтаар 30 метр өндөр төмөр гагнаж, дээр нь шүршүүр бэхлэн, ус цацсанаар уг мөсөн уулыг бүтээжээ. Уг мөсөн уул нь 3 сараас 7 сар хүртэл хуурай газрын хөрсийг чийгтэй байлгах зорилготой юм байна. Энэхүү аргыг Солонгосын туршлагаас нэвтрүүлсэн бөгөөд бороо бага ордог газруудад өргөн ашигладаг аж.
Төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 3000 мод тариад байгаа аж. Улмаар уг төсөл 5 жил хэрэгжих бөгөөд жилдээ 1000-1500 мод тарина хэмээн компанийн удирдлагууд хэллээ.
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
мундаг аан? манга ооркууд шүтэж мүтээд ха ха ха.
xaxa
mash zuv shiiedel.bid huriin usaa ashiglah bolomj ih bii.Bayar hurgeye.
Ene chin harin sain medee bna.ulam ih amjilt husiye.mundag ajillaj bgaam bnaa.irgen hunii huvid mash ih bayartai bna.goyoo goy.
ZA OCHIJ MURGUDUG HERGEE.KKK
Yamar mundag yum be.Bayar hyrgie.Koreagaas surah yum ih bii.
Эрэгтэй нь бооожгойгоо норгож очооод наавал нуган хүү төрнө эм нь умдагаа норгож наавал бас нуган хүү төрнө
mundag bna Ajildni amjilt husie Tsaasid ulam ih buyantai ajil hiihiig husie
Iim devshiltet zuil ih olon boloosoi
sain bn uls ornoo hogjuuleh geed huviin hevdhliinhen ajillah l uym uls oron tor zasgiinhan ni hoorondoo hereldeed sandal shireegee bulaatsaldaad l temtseldeed bhiin ih hurlin hishuud icheesei jinhene teneg orkuud zasgiin ordond bgam bishuu uym l bol uls torjood ajil hiihgui novshiin orkuud
Баяр хүргье. Налайх явах замд усны хоолой задарсан чинь зарим нэг нь очиж, МӨРГӨЖ УУЖ сүйд болсон сураг байдаг.
Umat qoe um be